Томуугийн үндэсний төв

Ажлын хэсэг хуралдав

Хуралд ажлын хэсгийн зөвлөх баг, техникийн багийн гишүүд болон төслийн зохицуулагч, төслийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд оролцов.

Тус хурлаар “Төслийн хэрэгжилтийн явцад Дэлхийн банкны хяналтын багаас хийсэн үнэлгээний дүн, зөвлөмж”-ийг төслийн зохицуулагч Т. Бадрал, “Төслийн Эрүүл мэндийн салбараас хийсэн ажлын танилцуулга”-ыг төслийн эрүүл мэндийн салбарын ажил хариуцсан ажилтан Ө. Мөнхчулуун, “Эрүүл мэндийн салбараас 2009 оны I улиралд хийх ажлын төлөвлөгөө”, явцыг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ч. Мөнхцэцэг нар тус тус танилцуулав.

Хурлаас “Шувууны томуу, хүний томуугийн цартахлын бэлэн байдалд хийх үнэлгээг Эрүүл мэнд, Хүнс хөдөө аж ахуй, Онцгой байдлын албадыг хамруулан нэгдсэн байдлаар хийх нь зүйтэй гэж үзлээ.

pic_090202_01.jpg 
Дэлхийн Банкны санхүүжилтаар хэрэгжүүлж буй “Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхи бүрдүүлэх” төслийн эрүүл мэндийн салбарын техникийн багийн хуралдаан