Эрүүл мэндийн боловсрол буюу эмнэлэг-гэгээрлийн сурталчилгаа (health or public health education)
Тодорхой бодгаль буюу бүлэг хүн эрүүл мэндээ хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх арга барилд суралцах процесс. Эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагаа нь тухайн хүн амьдрах, эрүүл байх орчин бий болгох хүсэл сонирхолтой эсэхийг харгалзахгүйгээр эхэлдэг бөгөөд эцсийн зорилго нь хүн өөрийнхөө болон гэр бүл, хамтлагийнхаа эрүүл мэндийн төлөө санаа тавих хариуцлага бий болгоход чиглэнэ. Халдварт өвчний тухайд бол эрүүл мэндийн боловсрол нь тодорхой халдварт өвчний тухай хүн амын мэдлэг, чадварын түвшинг тодорхойлсны үндсэн дээр уг халдварыг тархан дэлгэрэхээс сэргийлэхэд саад болох доголдож буй талуудыг засах арга барилыг эзэмшүүлэхэд чиглэдэг.
ХӨХЛ 18: 746