Томуугийн үндэсний төв

Иж Балнад (Paratyphoid fever)

Цочмог халуурч эхэлдэг, толгой өвдөх, бие эвгүйрэх, хоолонд дургүй болох, зүрхний цохилт харьцангүй удаашрах, дэлүү томрох, хий ханиалгах шинжүүд өвчний эхэн үед илэрдэг их биеийн 25%-д цагаан арьсан дээр улаан толбон тууралт гардаг нянгаар үүсгэгдсэн суулгалт эмгэг. Эмнэл зүйн илрэл нь хөнгөн өвдөлт, бага зэрэг халуурах хөнгөн хэлбэрээс хүндэрч гэдэсний талаас олон талын өөрчлөлтүүд гарах, бусад зовиурууд илэрч шинж тэмдэг ихсэнэ. Энэ нь үүсгэгчийн хоруу чанар, тоо, зүй зохистой эмчилгээ эхлэх хүртэлх хугацаа, өмнө нь вакцин хийлгэсэн эсэх г.м хүчин зүйлүүдээс хамаарна.
 
Уг өвчин нутмагшмал бүс нутагт хөнгөн хэлбэрийн өвчлөл бүх тохиолдлын 60-90%- байдаг. Балнадаар өвдсөн хүмүүс гадуур эмчлэгдэх эсвэл эмчилгээ хийлгэдэггүй байна. Хөнгөн хэлбэрийн үед системийн талаас өөрчлөлтгүй. Эмнэл зүйн хувьд ходоод гэдэсний замын бусад халдвартай төстэй. Энэ лавлахын (Сальмонеллёз өгүүлэлийг үзнэ үү). Хөлрөхгүйгээр халуурах, оюун ухаан балартах, бага зэргийн дүлийрэл, паротит илэрнэ. Гэдсний Фейерын төвгөрүүд нь шархалж, гэдэснээс цус алдах, өвчний сүүл үед эмчилгээ хийгээгүй тохиолдолд гэдэс цоорох (тохиолдлуудын 1%-д) аюултай. Оюун ухааны талаас өөрчлөлттэй хүнд хэлбэрийн үед нас баралтын хувь их байдаг. Антибиотик хэрэглээний өмнөх эрин үед нас баралтын хувь 10-20% байсан бол антибиотик эмчилгээ нэвтэрснээр 1% хүртлээ буурсан байна. Үүсгэгчээс хамаарч өвчтөнүүдийн эмчилгээ үр дүнгүй болох байдал нь 15-20%-д (ихэвчлэх хөнгөн хэлбэрийн өвчний эхэн үед) тохиолддог.
 
Иж балнад нь Salmomella enterica-ийн дэд омог enterica serovar Paratyphi A ба B (ихэнхдээ S. Paratyphi A ба B) үүсгэгдэх ба эмнэл зүйн ижил шинжээр илрэх болон хөнгөн хэлбэрээр явагдаж нас барах тохиолдол цөөн байдаг байна. Salmomella enterica-ийн дэд омог enterica serovar Typhi үүсгэгч болон S. Paratyphi A ба B –ийн харьцаа 10:1 байдаг. Эмчилгээ үр дүнгүй болох нь 3-4%-д тохиолддог байна.
 
Үүсгэгчийг өвчний эхэн үед цуснаас, эхний долоо хоногийн дараа шээс болон өтгөнөө ялган авна. Балнадын оношийн баталгаа бол цусны өсгөвөрийн шинжилгээ ба харин антибиотик хэрэглэсэн тохиолдолд ясны чөмөгний бактериологийн шинжилгээ баталгаа болдог. Мэдрэг болон өвөрмөц байдлаас хамаарч серологийн урвалын эсрэг биетүүдийн агглютинацийн урвал нь оношийн ач холбогдол бага байдаг. Оношилгооны шинэ хурдавчилсан аргаар өвөрмөц эсрэг биетүүдийг илрүүлэх нь маш чухал ба цаашид мэдрэг болон өвөрмөц байдалд үнэлгээ өгөх шаардлагатай.
 
  ХӨХЛ 18: 47-48