Гахайн томуугийн хүний өвчлөлийн эмнэл зүй, урьдчилан сэргийлэлтийн тухай
Гахайн томуугийн хүний өвчлөлийн үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг:
Ердийн ханиад томуугийн үед илрэх шинж тэмдгүүд (нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих, суулгах гэх мэт) илэрнэ.
Урьдчилан сэргийлэлт:
Одоогоор өвөрмөц вакцин байхгүй.
Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд:
- Ханиаж, найтаах үед ам хамрыг таглах.
- Гараа сайтар савандаж угаах.
- Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх.
- Нүд, ам, хамарт бохир гараар хүрэхгүй байх.
- Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх.
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулж байх.
- Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан оронд зорчихгүй байх.
- Олон хүн цугласан газраар сэлгүүцэхгүй байх.
- Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1%-ийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх.
- Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.
Сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-ийн 100, 454921 утсанд мэдээлэх, зөвлөмж авахыг зөвлөж байна.