Томуугийн үндэсний төв

АНУ, Мексикт гахайн томуугийн хүний өвчлөл гарсантай холбогдуулан юу мэдвэл зохих вэ?

  1. ДЭМБ энэ байдалтай холбогдуулан “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-д заасан дагуу Онцгой байдлын хороогоо хуралдуулж, эдгээр тохиолдлыг “олон улсын үр дагавартай байж болох нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал” хэмээн зарлалаа. Гэхдээ: 1) энэ өвчлөл одоогоор Америк тивд л гарсан, манай хөрш орнуудад гахайн томуугийн өвчлөл бүртгэгдээгүй, 2) манай улс гахайн том үйлдвэржсэн аж ахуйгүй, 3) манай улс АНУ-аас гахайн түүхий бүтээгдэхүүн импортлодоггүй тул онц ноцтой байдал одоогоор үүсээгүй байна.
  2. Үүссэн байдалтай хобогдуулан ДЭМБ:
    1) хүн aмын дотор томуу, томуу-төст өвчин(ТТӨ)-ний хэвийн бус илрэлийн тандалтыг эрчимжүүлэх, 
    2) мал эмнэлэг, хүн эмнэлэг, хилийн хяналтын албадын сонор сэрэмжийг дээшлүүлэх, болзошгүй дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлэн байдлыг хангахыг зөвлөж байна.
  3. ТҮТ-ийн байнгын тандалтын мэдээгээр манай улсад ТТӨ-ний бүртгэгдсэн тохиолдол сүүлийн 2-3 долоо хоногт тогтвортой буурч, томуугийн вирүс ялгарахгүй байна.
  4. Хувь хүмүүсийн тухайд өвчтэй мал амьтнаас зайлсхийх, ханиад томуу тусвал эмчид яаралтай хандах, гахайн томуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн орнуудад зорчих болбол амьсгалын замаар халдвар авч болох эрсдлээс зайлсхийх хэрэгтэй юм.

Өвчлөлийн тархалтын дэлхий дахины байдлыг манай вэб-сайт байнга мэдээлж байх бөгөөд мөн www.who.intwww.cdc.govвэб-сайтуудаас лавлаж байж болно.