Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдвараас сэргийлэх зөвлөмж
Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдвараас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг хүсч байна.
Үүнд:
- Та өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд амны хаалт тогтмол зүүж, 3 цаг тутамд сольж байх.
- Биеийн халууныг 3 өдөр 2 удаа хэмжин, тэмдэглэх
- Гараа тогтмол сайтар савандаж 20 сек угаах.
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутам агааржуулалт хийх.
- Ханиаж, найтаахдаа алчуур, сальфетик хэрэглэн хогийн саванд хаях.
- Та 3 хоногийн хугацаанд гэртээ байх. Гэртээ байх хугацааны ажил, сургуулийн чөлөөг харъяа өрхийн эмч олгох болно.
- Амин дэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх.
- Хүн ам цугларсан олон нийтийн газар явахаас аль болох зайлсхийх.
Хэрвээ танд :
Бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрвэл
- Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн 100 дугаарын утсаар мэдэгдэнэ үү.
- Энэ өвчний талаар мэдээлэл авах шаардлагатай бол 455388 дугаарын утсанд хандана уу.