Амьсгалын замын аденовирүст халдвар
Амьсгалын замын салст бүрхүүл, нүдний хараа, гэдэс, булчирхайн эрхтэнүүдийг гэмтээдэг амьсгалын замын вирүсийн шалтгаантай цочмог халдварт өвчин. Ихэвчлэн хүүхэд, идэр насны залуучууд өртөмхий байна. Аденовирүсийн овгийн ДНХ агуулсан вирүсээр үүсгэгдэнэ. Энэ бүлэгт 90 орчим дэд хэвшинж байдаг.
Халдвар агаар дусал, хавьтал, өтгөн мөр-амны (бассейн, гол, нуурын усаар дамжин) замаар дамжин халдварлана. Өвчин ханиаж, найтаах, хоолой өвдөх, нүдний салст бүрхүүл үрэвсэх (конъюнктивит), халуурах (37.5-39 хэм түүнээс дээш) зэрэг шинж тэмдгээр эхэлнэ.
Аденовирүст халдварын эмнэлзүйн шинж тэмдгүүдэд:
• Халуурах (ихэвчлэн 5-7 хоног 38-39 хэм хүртэл)
• Бие сульдах, тавгүйрхэх, чичрүүдэс хүрэх
• Шингэн нус гарах
• Хамар битүүрэх
• Хоолой өвдөх
• Хоолой загатнах
• Ханиалгах
• Нүдний салст бүрхүүл улайх, хавагнах
• Нүд загатнах, хорсох, эвгүй оргих, аргах
• Нулимс гоожих
• Дотор муухайрах, бөөлжих
• Гүйлсэн булчирхай, хүзүү, эрүүний доорх, суганы булчирхай томрох зэрэг орно.
Аденовирүст халдварын сонгомол 4 шинж тэмдгүүдэд:
Ринит (хамрын салст бүрхүүл үрэвсэх, нусгайрах), + Фарингит (залгиур, хөөмийн үрэвсэл – хоолой өвдөх), + Конъюнктивит (конъюнктив үрэвсэх (нүдний салст бүрхүүл үрэвсэх) – нүдний салст хавагнах, улайх, нулимс гоожих) + Чичрэх, халуурах (биеийн хэм нэмэгдэх)
Нууц үе: 1-14 хоног (дунджаар 5-7 хоног)
Эмнэлзүйн хэлбэрүүд:
Биеийн янз бүрийн эрхтэн, системийн эмгэгээр илэрдэг амьсгалын замын цочмог өвчин: Үүнд
• ринофарингит (хамрын хөндий, залгиур үрэвсэх);
• ринофаринготонзиллит (хамрын хөндий, залгиур, хүүхэн хэл үрэвсэх);
• ринофарингобронхит (хамрын хөндий, залгиур, гуурсан хоолой үрэвсэх);
• фарингоконъюнктивит (фарингоконъюнктивальная лихорадка) —залгиур, нүдний салст бүрхүүлийн хамт үрэвсэх (конъюнктивууд);
• конъюнктивит ба кератоконъюнктивит (нүдний салст болон эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл (тунгалаг бүрхүүл);
• уушгины хатгалгаа (уушги гэмтэх);
• түүнчлэн бусад эрхтэн гэмтэж болно.
Фаринго-конъюктивалный чичрүүдэс (лихорадка)-ийн үед:
• халуурах;
• фарингит (залгиурын салст болон булчирхайн эд үрэвсэх);
• нүдний салст бүрхүүл үрэвсэх (нүдэнд гадны биет орсон мэт хорсож, загатнах, аргах);
• нүдний гадаргуу дээр цайвар өнгийн хальс үүсэх эсвэл нүдний угт цагаан шар өнгийн нуух үүсэх;
• ойр ойрхон хуурай ханиалгах, 3-4 хоногийн дараа цэртэй ханиалга болно.
Эпидемический кератоконъюнктивит нь:
• нүд хорсож, загатнах;
• нулимс гоожих;
• эвэрлэг бүрхүүл бүдгэрэх;
• эвэрлэг бүрхүүл шархлах (гэмтэх) нүдний хараа муудах, улмаар хараагүй болох;
• ходоод гэдэсний хямрал - гастроэнтерит (ходоод гэдэсний замын салст гэмтэсний улмаас өдөрт 5 хүртэл шингэн алдах);
• хүйсний орчим гэдэс хавиар хүчтэй өвдөх.
Аденовирүсийн шалтгаант хэвшинжит бус уушгины хатгалгаа нь вирүсийн гаралтай хатгалгаа байх тул хоёрдогч нянгийн халдварын улмаас үүссэн хатгалгаатай харьцуулахад биеийн дархлаа суларсан үед үүссэн тул илүү хүнд явцтай явагддаг байна.
Шалтгаанууд:
Халдварын эх уурхай:
• өвчтэй хүн;
• вирүс тээгч
Дамжих зам:
• агаар дусал
• өтгөн мөр-ам
Өвчин жилийн дөрвөн улиралд бүртгэгдэж, намар, өвлийн улиралд идэвхжил нэмэгдэнэ. Энэ нь хүйтний улиралд хүний бие организм байнга даарч хөрөх, гадаад орчны нөлөөнөөс болж дархлаа нь сулрах, вирүсийн үржлийн хамгийн таатай орчин бий болдогтой холбоотой (агаарын хэм, чийгшил).
Оношлогоо:
• Асуумжаар илрэх өвчтөний зовиурт: халуурах, ханиаж, найтаах, хоолой өвдөх, нүдний салст бүрхүүл үрэвсэх,
• Асуумжаар өвчтөн ихэвчлэн хавьтлаа мэднэ (ханиад, шуухинаатай хүнтэй), хамт олон дотор гарсан халдварын дэгдэлт (анги, хамт олон дотор олон хүүхэд ханиадтай гэх мэт)
• Үзлэгээр: хамраар амьсгалахад бэрхшээлтэй, хамраас салслаг нус гоожсон, хөөмий улайсан), конъюнктив хавагнасан, улайсан гэх мэт
• Үүсгэгчийг тодорхойлж, оношийг баталгаажуулахын тулд хамраас авсан мазокт иммунофлюоресцент, ПГУ-ын аргаар шинжилгээ хийнэ.
• Ихэнх тохиолдолд өвчин хөнгөвтөр явцтай байх тул лабораторийн шинжилгээ хийлгүй “Амьсгалын замын вирүсийн цочмог халдвар” гэсэн оношийг тавина.
• Нүдний эмчээс зөвлөлгөө авч болно. Эмчилгээ: Өвөрмөц эмчилгээ байхгүй. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Өвчний явц хөнгөн үед:
• Нүд гэмтсэн үед эмчийн заавраар нүдний дусаалга, тосон түрхлэг
• Судас нарийсгах, тосон зэрэг хамрын дусаалга
• Эмчийн заавраар дархлаа сайжруулах бэлдмэлүүд
• Вит С, витамин С агуулсан жимс жимсгэнэ, жүүс
• Их хэмжээний шингэн уух
• Балжингарав цэцгийн ханд
Өвчин хүнд явцтай бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ.
Дээр дурдсан эмчилгээнээс гадна: Бие организмын хордлогыг багасгахын тулд судсаар хордлого тайлах эмчилгээ
Нянгийн халдвараар хүндэрсэн тохиолдолд антибиотик эмчилгээг хийнэ.
Хүндрэлд:
Ихэнх тохиолдолд хөнгөн явцтай байна. Элбэг тохиолддог хүндрэлийн дотор:
• Пневмони (уушгины хатгалгаа)
• Ангина
• Синусит
• Отит
• Бронх ба альвеолын хана хөөх, үхжих
• Элэг, бөөр, дэлүү гэмтэх
• Бусад архаг өвчин сэдрэх гэх мэт
Урьдчилан сэргийлэлт:
• Халдварын дэгдэлтийн үед хүн цугласан, бөөгнөрсөн газраас аль болох зайлсхийх (үзвэр үйлчилгээ, худалдааны газар гэх мэт);
• Ам бүлийн гишүүдийн хэн нэг нь аденовирүст халдвараар өвчилсөн тохиолдолд өвчтөнийг тусгаарлаж, гар, нүүрийн алчуур, аяга, халбага, сав суулгыг бусадтай хамтарч хэрэглүүлэхгүй байх, өвчтөн амны хаалт хэрэглэх
• Халуун, хүйтэнд тэсвэртэй байхаар биеэ чийрэгжүүлэх;
• Амьсгалын замын халдвар идэвхжих намар, өвлийн улиралд поливитамин, витамин С хэрэглэх;
• Даарч, хөрөхөөс зайлсхийх;
• Интерферон хэрэглэх;
• Хамарт оксолиныг түрхэх;
• Хувийн ариун цэврийг сахих (бохирдсон байж болох эд зүйлст хүрэлцсэн тохиолдол бүрт гарыг угаах);
• Байр савыг халдваргүйтгэх;
Эхийг http://lookmedbook.ru/disease/adenovirusnaya-infekciya вэб хуудаснаас үзнэ үү.