Томуугийн үндэсний төв

Александрын БУРМАА

ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний Нэгжийн дарга, ХӨСҮТ-ийн ТУЗ-ийн гишүүн. Хүүхдийн их эмч (ОХУ-ын Эрхүү хотын АУИС-ийн хүүхдийн эмчилгээний факультетийг 1994 онд), анагаах ухааны магистр (1998), тархвар судлагч эмчийн мэргэжил эзэмших курс (2002-2003) тус тус дүүргэсэн. 2011/2012 оны хичээлийн жилээс Япон улсын Тохокугийн Их Сургуулийн Вирүс Судлалын тэнхимийн докторантурт суралцаж байна.
 
2002 оноос ХӨСҮТ, ТҮТ-д тархвар судлагч эмчээр ажиллаж, Монгол улсын Эрүүл Мэндийн Яамны жуух бичгээр 2006, Эрүүлийг Хамгаалахын Тэргүүний ажилтан цол тэмдгээр 2011 онд шагнагдсан. “Халдварт Өвчин Судлалын Монголын сэтгүүл”-д томуу, томуу төст өвчин, бусад халдварт өвчний талаархи эрдэм шинжилгээний өгүүлэл, тандалтын мэдээ, тойм, орчуулсан нийт 20 гаруй, олон улсын (peer-review) сэтгүүлд 2 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, гадаад, дотоодын олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд 10 гаруй удаа ханын илтгэл, илтгэлийн хураангуй тавьж, хэвлүүлсэн.