Томуугийн үндэсний төв

Дуламын НЯМХҮҮ

Томуугийн Үндэсний Төвийн захирал, АНУ-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн салбар дундын зохицуулагч. Сувилагч (Улаанбаатар хотын сувилагчийн сургууль 1986 онд), эрүүл ахуйч эмч (Улаанбаатар хотын АУДэС-ийн Эрүүл ахуй халдвар судлалын ангийг 1991 онд), анагаах ухааны доктор (2006), 30 гаруй бүтээл нийтлүүлсний дотор 1 ном, олон улсын хэвлэлд эрдэм шинжилгээний 10 бүтээл нийтлүүлсэн.
 
1991-1997 онд ЭАХНСУ институтэд олон улсын хөл хориот өвчний тархвар хариуцсан их эмч, 1997–2005 онд Халдварт Өвчин Судлалын төв, ХӨСҮТ-д тархвар судлагч эмч, 2005-2007 онд ХӨСҮТ-н ДОХ/БЗДХ албаны дарга, 2007-2008 онд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, 2008-2009 онд ХӨСҮТ-н ДОХ/БЗДХ албаны тархвар судлаач эмч, 2009 оноос ХӨСҮТ-ийн ерөнхий захирал.
 
Шагнал: АНУ-ын Вашингтоны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн салбарын гарамгай судлаач шагнал (2004), Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан (2004).