National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - ЗАРЛАЛ 022 Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

ЗАРЛАЛ 022 | Хэвлэх |  И-мэйл
Бичсэн Б.Ганцоож   
Пүрэв, 2016 оны 12 сарын 01

Вирүс Судлалын Монголын Нийгэмлэг, Монголын анагаах ухааны академи, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв, Мал Эмнэлгийн Хүрээлэн, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн хамтран 2017 оны 9 дүгээр сарын 7–ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 16 дугаар бага хуралд илтгэл бэлтгэн оролцохыг урьж байна.

Илтгэлийн хураангуйг 200 үгэнд багтаан монгол, англи хэл дээр, Times New Roman 12 фонтоор бичиж 2017 оны 7 сарын 01-ны дотор редакцийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Мал эмнэлгийн ухааны доктор Б.Болдбаатарт Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар ирүүлнэ үү. Илтгэлийн товчлол ирүүлэхдээ амаар буюу ханын илтгэлийн аль хэлбэрээр хэлэлцүүлэх тухай санаагаа илэрхийлсэн байх шаардлагатай.

Зохион байгуулах хороо амаар хэлэлцүүлэх илтгэлийг 2017 оны 8 сарын 01-ний дотор сонгон шалгаруулж, Та бүхэнд эргэж мэдэгдэх болно. Амаар хэлэлцүүлэх илтгэлийг 10-15 мин орчим илтгэхээр буюу Power point-оор 20 слайдаас хэтрэхгүйгээр бэлтгэсэн байна.

Бусад холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Б.Дармаа (утас 99754824; Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. ), Вирүс судлалын Монголын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны магистр Г.Нямаа (утас 88703888; Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. нараас авна уу.

Бүртгэлийн хураамж: 

  • Вирүс Судлалын Монголын Нийгэмлэгийн гишүүд 30 000 төгрөг
  • Оюутан гишүүд 20 000 төгрөг
  • Гишүүн бус 50 000 төгрөг 
Хаан банк Төгрөгийн данс дугаар: 5753354989
Хүлээн авагчийн нэр: Монголын Вирүс Судлалын Нийгэмлэг 

Хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэсэн төрийн болон төрийн бус байгууллага, компани, хувь хүмүүст үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харгалзан 

  • 3 саяаас дээш төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Очир эрдэнэ ивээн тэтгэгч”,
  • 1-3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Алтан ивээн тэтгэгч”,
  • 1 сая хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлвэл “Мөнгөн ивээн тэтгэгч” өргөмжлөл олгохын зэрэгцээ өөрсдийн үйл ажиллагааг үнэгүй сурталчлах боломж олгоно 

Хурал зохион байгуулах хороо, Редакцийн зөвлөл

 
< Дараах   Өмнөх >

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр51
mod_vvisit_counterөчигдөр406
mod_vvisit_counterэнэ 7 хоногт3487
mod_vvisit_counterэнэ сард13729
mod_vvisit_counterбүгд1184042

Одоо сүлжээнд