National Influenza Center of Mongolia, Томуугийн Үндэсний төв - Нүүр Skip to content
НүүрБидний тухайТомуугийн тандалтЦар тахлын бэлэн байдалМэдээТҮЗСудалгаа, шинжилгээТодорхойлолтуудЗөвлөлгөөХолбоо барих

Хайлт

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?


 Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв

Та энэ цэсэнд: Нүүр

Тандалтын мэдээ - 2017 оны 15 дах 7 хоног (2017 оны 4 сарын 10-16 хүртэл)
Бичсэн А.Бурмаа, Б.Дармаа, Б.Ганцоож, Д.Оюунгэрэл, Б.Цэрэндулам   
Даваа, 2017 оны 04 сарын 24

1. Өвчлөлийн тандалт

1.1. ТТӨ-ий амбулаторын өвчлөл


Зураг 1.1.1. Улсын хэмжээнд

Дэлгэрэнгүй...
 
Томуугийн В вирүс
Бичсэн Д.Оюунгэрэл   
Мягмар, 2017 оны 04 сарын 25

Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм. Томуугийн үүсгэгч нь гадаргуугийн уургаасаа хамаараад А, В, С гэсэн үндсэн гурван хэвшинжид хуваагддаг. Томуугийн А вирүс нь тахиа, галуу, нугас, гахай зэрэг амьтанд өвчин үүсгэхээс гадна хүний улирлын томуу болон цартахлын үндсэн шалтгаан болж байдаг. Томуугийн В болон С вирүс зөвхөн хүнд өвчлөл үүсгэдэг ба С вирүс нь бусад 2 хэвшинжийн вирүстэй харьцуулахад харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчин үүсгэдэг байна.

Томуугийн В вирүс

В вирүс нь улирлын томуугийн дэгдэлтийн үндсэн шалтгааны нэг болж байдаг, хувьсан өөрчлөгдөх шинж чанар багатай вирүс юм.

Халдвар дамжих зам

Халдвар агаар дуслын зам (халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирүс шүлсний дусалтай агаарт цацагдах), бохир гар (халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх)-аар дамжин халдварлана.

Эмнэлзүйн шинж тэмдэг

Томуу өвчний үед илрэх үндсэн шинж тэмдэг нь халуурах юм. Томуугийн В вирүсийн халдварын үед гэнэт өндөр (410С хүртэл) халуурах боловч А вирүсийн халдварын үеийнхалууралтаас бага зэрэг хөнгөн байна. Насанд хүрэгсэд бага насны хүүхдүүдийг бодвол бага зэрэг халуурдаг. Бие сульдах, ядрах, биеэр шархирч өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Халуун буурах үед ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх шинжүүд илрэх ба зарим тохиолдолд эдгээр шинж тэмдгүүд маш хурдан хүндэрч, уушгины хатгалгаа болдог. Эмнэлзүйн шинж тэмдгүүд ихэнхдээ 1 долоо хоногийн дараа арилах хэдий ч, ханиалга намдахгүй 2-3 долоо хоног үргэлжилж болно. Дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг ходоод гэдэсний хямралын шинж тэмдгүүд илэрч болно.

Дэлгэрэнгүй...
 
шувууны томуугийн A (H7N9) вирүсийн халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлээд байна
Бичсэн Д.Оюунгэрэл   
Пүрэв, 2017 оны 04 сарын 13

Вьетнам улсын Эрүүл мэндийн яамнаас бүх засаг захиргааны байгууллагуудад шувууны томуугийн A (H7N9) вирүсийн халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх талаар анхааруулга хүргүүлээд байна. БНХАУ-д шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдвар эрс нэмэгдсэн талаар ДЭМБ мэдээлсний дараа Вьетнам улсын Эрүүл мэндийн яамнаас өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмжийг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. Үүнд муж, хотуудын хилийн нэвтрэх цэгийн үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх, ялангуяа хилээр нэвтрэн Вьетнам улсад халдвартай бүс нутгаас орж ирж байгаа иргэдэд тавих хяналтыг нэмэгдүүлэхийг анхаарууллаа.

Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад өвчний сэжигтэй хүмүүсээс сорьцыг яаралтай авах, эрт илрүүлэх, тусгаарлах, эмчлэх арга хэмжээний бэлэн байдлыг хангахыг зөвлөлөө.

Мөн ард иргэдэд, ялангуяа Камбож, БНХАУ-тай хил залгаа оршдог мужуудад оршин суудаг иргэдэд тухайн вирүсийн халдвараас хэрхэн сэргийлэх, өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. 2017 оны 4 дүгээр сарын 5-нд ДЭМБ-д Азийн шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын 566 тохиолдол мэдээлэгдсэн ба 2013 оны 3 дугаар сараас хойш лабораториор 1,364 тохиолдол батлагдсан байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 40 гаруй хувь нь нас барчээ.

Эх үүсвэр: http://vietnamnews.vn/society/374385/provinces-on-alert-against-h7n9-bird-flu-infections.html#Mdubq2BAfKvBVwfu.97

 
“Томуугийн цартахлын бэлэн байдлын үеийн гарын авлагын төслийг хэлэлцэх” уулзалтанд оролцсон тухай
Бичсэн А.Бурмаа   
Мягмар, 2017 оны 03 сарын 28

ДЭМБ-аас гишүүн орнуудад зориулан боловсруулж байгаа “Томуугийн цартахлын бэлэн байдлын үеийн гарын авлагын төслийг хэлэлцэх” уулзалтыг ДЭМБ-ын Женев дэхь төв байгууллагаас 6 бүсийн ДЭМБ-ын хамтын ажиллагааны төв, томуугийн үндэсний төвүүдийн томуугийн асуудал хариуцсан эксперт, мэргэжилтнүүдийг оролцуулан 2017 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Женев хотноо зохион байгуулж, ХӨСҮТ, ТҮТ-өөс ТҮН-ийн дарга, АУ-ы доктор А. Бурмаа оролцлоо.

Хурлаар томуугийн болзошгүй цартахлын үеийг угтуулж 2005 онд боловсруулж, 2009 оны цартахлын үед нэмж, найруулсан гарын авлагыг шинэчлэн боловсруулсан анхны хувилбарыг уулзалтын нэг дэхь өдөр танилцуулан, уулзалтын хоёр, гурав дахь өдрүүдэд “Тархалт”, “Өвчний хүндрэл”, “Хохирол, үр нөлөө” гэсэн 3 сэдвийн дор бүлгээр ажиллан санал бодлоо солилцлоо.

Уулзалтын явцад гарсан саналыг багцлан хэлэлцээд нэмсэн, найруулсан хувилбарыг 4 дүгээр сард уулзалтанд оролцогсдод электрон хэлбэрээр хүргүүлж дахин санал авч, 5 дугаар сард эцэслэн гарган, гишүүн орнууд өөрсдийн цартахлын бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулахад гарын авлага болгохыг зөвлөмж болголоо.

 
ДЭМБ: Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №284
Бичсэн Д.Оюунгэрэл   
Баасан, 2017 оны 03 сарын 17

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн зарим улс орнуудад томуугийн идэвхжил өндөр, ялангуяа Зүүн Ази болон Европын улс орнуудад өвчлөл оргил үедээ хүрсэн байна. Дэлхийн улс орнуудад томуугийн А (H3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна. Эргэлтэнд байгаа вирүс 2016-2017 оны томуугийн улиралын вакцины омогтой тохирч байна.

  • Хойд Америкт томуугийн идэвхжил нэмэгдсэн байна. ТТӨ болон томуугийн өвчлөл АНУ-д оргил үедээ хүрсэн, томуугийн A (Н3N2) болон В вирүс эргэлтэнд байна. Канад болон Мексик улсад томуугийн өвчлөл өндөр түвшинд, томуугийн A (Н3N2) болон A (H1N1)pdm09 вирүс хүн амын дунд давамгайлан эргэлтэнд байна.
  • Европын улс орнуудад томуугийн идэвхжил өндөр түвшинд, томуугийн A (Н3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна. Сүүлийн 7 хоногт томуугийн В вирүс эргэлтэнд орж ирсэн байна. Ихэнх орнуудад томуугийн идэвхжил өмнөх долоо хоногуудтай харьцангуй тогтвортой, зарим орнуудад буурсан байна. 65 болон түүнээс дээш насны хүмүүс томуугийн хүндрэлд илүү өртөмхий байна.
  • Зүүн Азийн улс орнуудад томуугийн идэвхжил буурсан, томуугийн A (Н3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна.
  • Баруун Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага зэрэг буурсан, томуугийн A (Н3N2) болон В вирүс давхар эргэлтэнд байна.
  • Өмнөд Азийн улс орнууд болох Энэтхэг, Шри-Ланка улсуудад томуугийн идэвхжил нэмэгдсэн, томуугийн A (H1N1)pdm09 давамгайлж, В вирүс давхар эргэлтэнд байна.
  • Зүүн Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна.
  • Хойд Африкийн улс орнуудад томуугийн идэвхжил буурсан, томуугийн A (Н3N2) болон В давамгайлан эргэлтэнд байна.
  • Баруун Африкийн Гана болон Зааны ясан эрэг улсад томуугийн В вирүс давамгайлан эргэлтэнд байна.
  • Карибийн орнуудад болон Төв Америкийн ихэнх улс орнуудад томуу болон бусад амьсгалын замын халдварын вирүсийн идэвхжил бага боловч Пуэрто-Рикод томуугийн идэвхжил улирлын босго үзүүлэлтээс давсан, A (Н3N2) вирүс давамгайлан эргэлтэнд байна. Ямайкад АЗЦХХ нэмэгдсэн, дэгдэлтийн босго үзүүлэлтээс давсан байна.
  • Өмнөд Америкийн халуун бүсийн ихэнх орнуудад томуу болон амьсгалын замын вирүсийн халдвар бага түвшинд, Колумб улсад RSV-ийн идэвхжил өндөр түвшинд байна.
  • Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна.
  • FluNet-ийн 2017 оны 2 дугаар сарын 6-наас 19-н хүртэлх мэдээгээр 91 орны ТҮТ-үүд нийтдээ 187,734 сорьц шинжилж, 45,504-д томуугийн вирүс эерэг байж, 39,002 (85.7%)-д томуугийн A, 6.502 (14.3%) -д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 1,085 (7.5%)-д томуугийн A (H1N1)pdm09, 13,342 (92.5%)-д томуугийн A (H3N2) эерэг гарчээ. В вирүсийн 491 (65.2%) нь В-Yamagata lineage, 262 (34.8%) B-Victoria lineage-д хамаарагдсан байна.

Эх үүсвэр: http://www.who.int/influenza/surveillance_monitoring/updates/latest_update_GIP_surveillance/en/

 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 5 - 485

ТАРХАЛТ

ЗӨВЛӨГӨӨ

Тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterөнөөдөр446
mod_vvisit_counterөчигдөр636
mod_vvisit_counterэнэ 7 хоногт1682
mod_vvisit_counterэнэ сард13916
mod_vvisit_counterбүгд1066651

Одоо сүлжээнд