Түгээмэл асуулт хариулт

Тухайн жирэмсэн эх иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд төрөхөөр очихдоо яах вэ?

Оршин  суугаа  хорооноос  тодорхойлолт  авах 

Жирэмсэн болсноо хэрхэн эрт мэдэх вэ ?

Жирэмснийг  эрт  хугацаанд  нь  мэдэх  хэд хэдэн  арга байдаг. Жирэмсэн  болсон  үед  үүсдэг  даавар  жирэмсний  эрт  үед шээсэнд  илэрдэг. Энэхүү  дааврыг  мэдэрдэг  индикатор буюу  хүмүүсийн  дунд  "Жирэмсний  тест" хэмээн нэршсэн  мэдрэгчээр  гэрийн  нөхцөлд жирэмсэн  эсэхээ эрт  тодорхойлж  болно. Энэ шинжилгээ 95 хувийн магадлалтай. Эмч  үтрээний  үзлэг  хийж  тогтооно. /8 долоо хоногтойгоос  хойш  үзүүлэхэд  100 хувийн магадлалтай/ Чанд  авиан  шинжилгээгээр  найдвартай  оношилно.

Эмэгтэйчүүдийн тасагт хэвтэж эмчлүүлэхийн тулд ямар шинжилгээ бүрдүүлэх вэ?

Цус болон шээсний ерөнхий шинжилгээ, мазок, ДОХ, сериологи,биохими г.м шинжилгээнүүдийг өгөх шаардлагатай.

Өсвөрийн шигшээ баг спортын хэдэн төрлөөр хаана хаана хичээллэдэг вэ?

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 621 дүгээр захирамжаар батлагдсан "Оюутны болон өсвөрийн шигшээ баг байгуулах журам"-ын дагуу дүүргүүдийн Засаг дарга нарын дэргэд спортын сагсан бөмбөг, волейбол, гимнастик, чөлөөт, жүдо бөх зэрэг 6-8 төрлөөр өсвөрийн шигшээ багийг байгуулан ажиллаж байна.

Усан спортоор хаана хичээллэж болох вэ?

Төв бассейн, Баянзүрх дүүрэгт саяхан ашиглалтанд орсон Усан спорт сургалтын төв, Орчлон сургуулийн бассейнд хичээллэх боломжтой. 

Спортын дугуйлан, секц хаана хичээллэдэг вэ?

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодын дэргэд спортын дугуйлан, секц хичээллэж байна.