Амьсгалын цочмог халтай хам шинж
(SEVERE ACUTE RESPIRATORY SYNDROME) 
(Provisional)
(АЦХаХ) (SARS)
 
Ходоод гэдэсний хамшинж хавсарсан АЦХаХ анх 2003 оны 2 дугаар сард мэдээлэгдсэн. Үүсгэгч нь коронавирүс. Өвчин Хятадын Гуандун мужид гарч 2002 оны 11 сараас хүн амын дунд тархаж эхэлсэн. 2003 оны 7 сард Канад, БНХАУ, Тайвань, Гонконг, Сингапур, Вьетнам зэрэг 6 оронд томоохон дэгдэлт байдлаар гарсан. АЦХаХ нь нисэх онгоцоор дамжин дэлхий даяар 20 гаруй газар тархсан. Тархалтын ихэнх хувь нь эмнэлэг, эмнэлгийн ажилтны гэр бүл хавьтлуудад тохиолдсон байна. АЦХаХ–ын үед бие сулрах, булчин өвдөх, халуурах, ханиалгах, амьсгаадах зэрэг амьсгалын замын шинж тэмдэгүүд илэрнэ. Өвчтөн суулгаж болно. Эмнэл зүйн шинжүүд нь хэд хоногийн дараа улам ихсэх нь өвчин эхэлснээс хойшхи 10 дахь хоног дээр цусан дах вирүсийн хэмжээ хамгийн их болдогтой холбоотой.
 
АЦХаХ-ын ПГУ хийж байгаа лаборатор нь ялангуяа тархалт багатай улс оронд эерэг хариуг баталгаажуулах тодорхой шалгууртай байх шаардлагатай.
 
Оношилгооны аргуудад ПГУ, ELISA, IFA орно. АЦХаХ-ын ПГУ шинжилгээний батлагдсан эерэг хариу нь доод тал нь 2 өөр эмнэл зүйн сорьц (хамар залгиурын, өтгөний) авах, нэг төрлийн эмнэл зүйн сорьцыг 2 ба түүнээс дээш удаа цуглуулах, анх авсан эмнэл зүйн сорьцонд ПГУ шинжилгээг давтан хийх зэрэг орно.
 
ПГУ шинжилгээ нь эерэг сөрөг хяналттай байна. Анхны сорьцонд ПГУ шинжилгээг давтан хийх эсвэл тухайн сорьцыг өөр лабораторт шинжлэн эерэг хариуг баталгаажуулна.
 
Дэгдэлтийн дараах үед алаг цоог хэлбэрээр гарч байгаа тохиолдлуудыг АЦХаХ-ын лавлагаа лабораторт шинжилнэ. 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн ДЭМБ-ын тандалтын тохиолдлын тодорхойлолтод сэжигтэй болон магадгүй тохиолдлын аль аль нь орсон. Тандалтын тохиолдол нь эмнэл зүйн болон тархвар зүй, лабораторийн мэдээнд үндэслэнэ. Сэжигтэй тохиолдолд дараах эмнэл зүйн шинж тэмдэг өгүүлэмж илэрнэ. Өндөр халуурах (38°С–ээс дээш), ханиалгах, амьсгаадах шинж тэмдэг илрэх бөгөөд АЦХаХ-ын сэжигтэй болон магадлалтай тохиолдол оношлогдсон хүнтэй хамт амьдардаг эсвэл асарч сувилж байсан, АЦХаХ-тай улс орон бүс нутагт зорчсон эсвэл АЦХаХтай улс орон, бүс нутагт амьдардаг гэсэн өгүүлэмжтэй байна. АЦХаХын сэжигтэй болон магадлалтай тохиолдол оношлогдсон хүнтэй ойрын хавьталтай, АЦХаХ-тай улс орон бүс нутагт зорчсон, АЦХаХ-тай улс орон бүс нутагт амьдардаг гэсэн өгүүлэмжтэй байвал сэжигтэй тохиолдол гэж үзнэ. Магадлалтай тохиолдлын үед цээжний гэрлийн шинжилгээнд хэв шинжит бус уушигны үрэвслийн болон амьсгалын дистресс хам шинжид онцлог нэвчдэс гарч АЦХаХ-ын корона вирүс эерэг юм уу задлан шинжилгээгээр шалтгаан тодорхойгүй амьсгалын замын дистресс шинж илэрнэ.
 
ХӨХЛ 18: 25-26