Тохиолдол-нас баралтын харьцаа (case-fatality rate)
Тодорхой хугацаанд бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдлыг уг өвчнөөр нас барсан тохиолдолд харьцуулсан үзүүлэлт. Халдварт өвчний эпидемиологийн судалгаанд өвчний дэгдэлтийн хугацаанд бүртгэгдсэн нас баралтыг бүртгэгдсэн нийт тохиолдын хэдэн хувь болж байгаагаар энэ үзүүлэлтийг голдуу гаргадаг. Энэ үзүүлэлтийг зарим ном зохиолд эндэгдлийн түвшин (death rate; fatality rate) гэх нь ч бий.
 
 ХӨХЛ 18: 738