Вирүст цочмог ринит (acute viral rhinitis) commoncolp ICD-9 460; ICD-10 J00 (Хамрын ханиад, шуухинаа, ринит)
Найтаах, бие загзайх, дотор муухайрах зэрэг 2-7 өдөр үргэлжлэх амьсгалын дээд замын цочмог халдвар. 3-аас дээш насны хүүхдэд халуурах нь нийтлэг биш ба насанд хүрсэн үед ховор тохиолдоно. Эндэгдэл мэдээлэгдээгүй, гэвч хөдөлмөрийн чадвар алдах бөгөөд ажил гүйцэтгэх чадварыг бууруулна. Өвчлөл нь ларингит, трахеит, бронхит үүсгэх ба синусит, отит, зэрэг хүндрэл үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Хүндрэл байхгүй үед цусны цагаан цогцосын тоо, амьсгалын замын бактерийн флор нь хэвийн хэмжээнд байна. Эс ба эдийн шижилгээ авч үзэхэд 20-35%-д нь мэдээлэгдэж буй вирүс тодорхойлогдоно. Эмнэл зүй тархвар зүй болон бусад шинж өвөрмөц тэмдэг нь хордсон, харшил өгсөн, биеийн болон сэтгэл зүйн өөрчлөлтөөс үүссэн ижил төрлийн өвчнөөс ялган оношлох боломжтой.
 
ХӨХЛ 18: 20