Бартонеллёз (Bartonellosis) (Орояа чичрэг, Перүгийн үүт үрэвсэл)
Нянгаар үүсгэгддэг, халууралттай цус багадалт (Орояа чичрэг, ICD-10 A44.0) ба хөнгөн хэлбэрийн арьсны эдийн тууралт (ферруга перуана, ICD-10 A44.1) хэлбэрээр хоёр янз шинж тэмдэгтэй халдварт өвчин. Шинж тэмдэг нуугдмал, тээгч хэлбэр хоёул тохиолдоно. Орояагийн чичрэгийн шинж тэмдэг нь жигд бус халуурах, толгой өвдөх, булчин болон үе мөч өвдөх, арьсны цайлт явагдах (арьсны эдийн хүчилтөрөгчийн хангамж дутагсанаас), цусны улаан эсэд нөсөө дутагдах эрчимтэй цус багадалт (гемоглобины хэмжээ хэвийн буюу томорсон байна) явагдах, тунгалгийн зангилаа цочрох явдал юм.
 
Ферруга перуана хэлбэрийн шинж тэмдэг нь булчин, яс, үе мөчөөр нэгэн хэсэг газар хүчтэй зовиур хэдхэн хормоос хэдэн өдрөөр үргэлжлэх юм. Арьсны эдийн тууралт судасны эндотелийн хавдрыг (гемангиом) санагдуулам жижиг цэврүү хэлбэрээр олон тоогоор жигд тархан гарах, эсвэл арьсан дээр бөх суусан, цөөн тооны том хэмжээний цэврүүнүүд мөчдийн ойролцоо туурах хэлбэрээр илэрнэ. Зарим тохиолдолд ганц нэг тооны цэврүү үен дээр хавдартай тун ижил шархлаатаж гарч ирнэ. Ферруга перуана яваандаа хэдэн долоо хоногоос хэдэн сарын хугацаанд Ороягийн чичрэг болох, эсвэл шинж тэмдэг нуугдмал эмгэг болон үлдэнэ. Эмчилгээний арга хэмжээ аваагүй тохиолдолд Ороягийн чичрэгээс болж эндэх магадлал 10-90%-тай байдаг нь ихэвчлэн өөр зүйл эгэл биетэн болоод бактераар үүсгэгддэг өвчин хавсарснаас болдог байна. Ферруга перуана эмгэг шинж илүү удаан үргэлжлэх боловч эндсэн тохиолдол цөөн юм. Оношилгоонд цочмог халдвартай өвчтөний цусны улаан эсийг гемзагийн будгаар будах цитологийн арга, идэвхтэй дэгдэмтгий шатанд орсон өвчтөний арьсны дээжийн зүсэлт дээр будах арга, эсвэл цусны эсийг тусгай орчинд өсгөвөрлөн шинжлэх аргыг халдварын дээрх хоёр шатны хоёуланд хэрэглэж болно. ПГУ болоод нилээн хэдэн тооны серологийн шинжилгээг мөн хэрэглэдэг
 
ХӨХЛ 18: 54