Бластомикоз (Blastomycosis) (Умард америкийн бластомикоз, Жилхристийн өвчин)
Цусаар дамжиж уушги, арьс, яс, шээс бэлгийн замын эрхтнүүдийг гэмдээдэг, грануломтай мөөгөнцрөөр үүсгэгддэг өвчин. Уушгины бластомикоз цочмог болон архаг хэлбэртэй. Хуруу хэлбэр ихэвчлэн илэрдэггүй боловч гэнэт халуурах, ханиалгах, мөн рентген туяагаар шинжлэхэд уушгин дээр нэвчдэс үүсэхээр илэрдэг бөгөөд халдвар авснаас хойш 1-3 долоон хоногийн дараа огцом илэрдэг. Зарим өвчтөний уушгины хатгаа өвчин эдгэх явцад болон эдгэхийн өмнө халдвар авсан тохиолдол гардаг. Өвчтэй эсэхээ мэдэхгүй явсаар архагшуулах тохиолдол илүүтэй гарна.  
 
Уушгиар хөнгөн хатгаж ханиалгаж явсаар халдвар өвчтөний арьс, зарим тохиолдолд яс, төмсөгний сархаг болон түрүү булчирхайг хөндсөн байдаг. Арьсан дээрх өвөрмөц илрэлт нь мөчдийн нүүр болон мөчдийн төгсгөл дээр хатуу, хуурай бөгөөд нойтон, идээт, зэрэг олон хэлбэртэй цэврүү туурч, аажмаар тардаг онцлогтой. Жин алдалт, бага зэргийн халууралт, тамирдах шинж тэмдэг түгээмэл. Уушгины шархлаа үүсэх боломжтой. Эмчлэх арга хэмжээ аваагүй, олон эд эхртэнд тархсан архаг бластомикоз яваандаа үхлийн аюултай болно. 
 
Цэрнээс авсан арчдасыг шууд дуранбайгаар шинжлэхэд биеийн тамирын хэрэгсэл болох гантель адил хэлбэр дүрстэй мөөгөнцөр харагдана. Цаашид өсгөвөрлөн ялгаж болно. Серологийн шинжилгээ үр дүн өгдөггүй. Арьсан дээр шууд шинжилгээ хийх нийтлэг аргачлал одоогоор байхгүй байна. 
 
ХӨХЛ 18: 56-57