Тандалтын мэдээ - 2009 оны 30 дэхь 7 хоног ( 7 сарын 19-25 хүртэл)
2009-30-graph2.jpg
2009-30-graph3.jpg

Эмнэлэгт суурилсан тандалтын 16 цэгээс ирсэн мэдээгээр эмнэлэгт хэвтсэн 3747 өвчтөний 95 (2.5%) нь уушгины үрэвсэлтэй гэж оношлогдон өмнөх 7 хоногоос 24-р ихэссэн үзүүлэлтэй байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй.

2009-30-graph4.jpg

Улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг) 107,621 хүн амбулаториор үйлчлүүлсний 1,847 буюу 1.7% нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.1%-иар, өнгөрсөн оны мөн үеээс 0.6%-иар нэмэгдсэн байна

2009-30-graph5.jpg

21 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 2,1%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0,3%, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.8%-иар нэмэгдсэн байна.

 
2009-30-graph6.jpg

Гадаад мэдээ 30

FLUNET-ээс авсан мэдээ

Хятад: Government Virus Unit-ийн 6-р сарын 7-ноос 6-р сарын 13-ны 24 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ний алаг цоог өвчлөл бүртгэгдэж байна. Энэ 7 хоногт 83 вирүс илрүүлж 79 вирүс ялгасны 7 нь A(H1), 60 нь A(H3), 1 нь ямагата, 11 нь В викториа төст омгийн вирүс байжээ. Мөн Influenza A (H1N1)(Swine) вирүс 29-г ялгасан байна.
7-р сарын 29-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй. 
Япон /ХӨҮХ/: 2009 оны 6-сарын сарын 7-ноос 6 -р сарын 13-ны 24 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ий идэвхижилгүй байна. 24 дахь 7 хоногт 16 вирүс илрүүлсэн нь бүгд A(H3) вирүс байна.  
7-р сарын 29-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй. 
ОХУ/Томуугийн тандалт, халдвар судлал, хяналтын үндэсний төв/: 2009 оны 6-р сарын 7-ноос 6-р сарын 13-ны 24 дахь 7 хоногт тус улс ТТӨ-ий алаг цоог бүртгэгдэж байна. Ихэнх хотуудад өвчлөл буурсан байна.
402 сорьц шинжилснээс томуугийн А(Н1) вирүс 6 -г, A(H3) вирүс 13, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй 11 вирүс илрүүлжээ. Мөн Parainfluenza -1, 2, 3, adeno- болон RS- вирүс 108-ыг илрүүлсэн байна.
7-р сарын 29-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй. 
АНУ: 2009 оны 5-сарын сарын 24-нөөс 2009 оны 5 -р сарын 30-ны 22 дахь долоо хоногт тус улсад томуугийн бүс нутгийн өвчлөл бүртгэгдэж, 6679 сорьцонд шинжилгээ хийсний 4-нь A(H1), A(H3) - 36, А хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 311, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 17-г ялгасан гэжээ. Томуу болон хатгааны улмаас нас баралт босго үзүүлэлтээс доогуур, томуугийн улмаас хүүхдийн 5 нас баралт бүртгэгджээ. ТТӨ-ий амбулаторийн үзлэг босго үзүүлэлтээс доогуур байна. 
3 мужид өвчлөл босго үзүүлэлтээс дээгүүр, 5 мужид өргөн хэмжээний өвчлөл, 10 мужид бүс нутгийн, Колумбийн дүүрэг, Пуэрторико болон 14 мужид орон нутгийн өвчлөл 21 мужид алаг цоог өвчлөлтэй байна.  
7-р сарын 29-нд 22-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй. 
http://gamapserver.who.int/GlobalAtlas/home.asp 
http://www.cdc.gov/ 

Европийн бүсийн Томуугийн тандалтын 13/07/2009-19/07/2009 -ны 29 дахь долоо хоногийн мэдээ 

Энэ бүсийн 53 улсаас 29 дахь 7 хоногт 12 нь эмнэлзүйн ба вирүс судлалын мэдээ, 2 улс
вирүс судлалын, 5 улс эмнэлзүйн мэдээ өгсөн байна.  
Тархвар судлалын байдал. 2009 оны 29 дахь 7 хоногт Англи улсад өргөн хэмжээний өвчлөл, бусад улсуудад бага зэргийн өвчлөл бүртгэгджээ. Газар зүйн байршлаар Англид өргөн хэмжээний, Италид орон нутгийн дэгдэлт бүртгэгдсэн ба Унгар, Ирланд Латви, Португалд алаг цоог өвчлөл, Болгар, Чех, Дани, Франц, Грек, Литв, Румын, Словак, Шведэд өвчлөлгүй байна.
Вирус судлалын байдал. 29 дахь 7 хоногт 562сорьц ирүүлсний 104 буюу 18.5%-д вирүс илэрснээс А хүрээний вирүс 79-г /52 нь Н1N1 v, 23 нь дэд хэв шинж тогтоогоогүй/ , 2 нь A(H3), вирүс байна.
Тандалтын бус цэгээс ирсэн 1227 сорьцны 1223 нь А хүрээ / 677 нь (H1N1)v, 3 нь Н3 нь, 1 нь H3N2, 542 нь дэд хэв шинж тогтоогоогүй/, 4 нь В хүрээний вирүс байна. 
16 дахь долоо хоногоос хойш 6914 вирүс илэрсний 6485 нь А хүрээ, (1683 нь (H1N1)v, 656 нь H1v дэд хэв шинж, 124 нь H3 дэд хэв шинж, 97 нь H3N2, 41 H1, 36 H1N1, ба 3848 нь дэд хэв шинж тогтоогоогүй) , 429 нь B хүрээний вирүс байна. 
2009 оны 20 дэх долоо хоногоос 2009 оны 28 дахь долоо хоногт 6983 вирүсийн антигений шинж чанарыг тодорхойлсноос 5109 нь A/Brisbane/10/2007 (H3N2) төст, 282 нь A/Brisbane /59/2007 (H1N1) төст, 52 нь B/Florida/4/2006 төст, 1482 нь B/Malaysia/2506/2004 төст, 58 нь A/California/4/2009 (H1N1)v төст омгууд байна. 
Бүх A(H1N1)v хүрээний вирүс оселтамивир, занамивирт мэдрэг, Данид хийсэн судалгаанд нэг л тохиолдолд М2 саатуулуурт тэсвэртэй байсан байна.

Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын талаарх мэдээг вэб хуудасны мэдээ гэсэн хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү www.who.int

НИЙТЭЛСЭН: 2009-07-28 11:00:00