Тандалтын мэдээ - 2009 оны 29 дэхь 7 хоног ( 7 сарын 12-18 хүртэл)
2009-29-graph2.jpg
2009-29-graph3.jpg

Эмнэлэгт суурилсан тандалтын 16 цэгээс ирсэн мэдээгээр эмнэлэгт хэвтсэн 3489 өвчтөний 71 (2.0%) нь уушгины үрэвсэлтэй гэж оношлогдон өмнөх 7 хоногоос 5-р багассан үзүүлэлтэй байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй.

2009-29-graph4.jpg

Улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг) 86,787 хүн амбулаториор үйлчлүүлсний 1,427 буюу 1.6% нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.1%-иар, өнгөрсөн оны мөн үеээс 0.3%-иар нэмэгдсэн байна

2009-29-graph5.jpg

20 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 1.8%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0,2%, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.3%-иар нэмэгдсэн байна.

 
2009-29-graph6.jpg

Гадаад мэдээ 29

FLUNET-ээс авсан мэдээ

Хятад: Government Virus Unit-ийн 6-р сарын 7-ноос 6-р сарын 13-ны 24 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ний алаг цоог өвчлөл бүртгэгдэж байна. Энэ 7 хоногт 83 вирүс илрүүлж 79 вирүс ялгасны 7 нь A(H1), 60 нь A(H3), 1 нь ямагата, 11 нь В викториа төст омгийн вирүс байжээ. Мөн Influenza A (H1N1)(Swine) вирүс 29-г ялгасан байна.
7-р сарын 21-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй. 
Япон /ХӨҮХ/: 2009 оны 6-сарын сарын 7-ноос 6 -р сарын 13-ны 24 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ий идэвхижилгүй байна. 24 дахь 7 хоногт 16 вирүс илрүүлсэн нь бүгд A(H3) вирүс байна.  
7-р сарын 21-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй. 
ОХУ/Томуугийн тандалт, халдвар судлал, хяналтын үндэсний төв/: 2009 оны 6-р сарын 7-ноос 6-р сарын 13-ны 24 дахь 7 хоногт тус улс ТТӨ-ий алаг цоог бүртгэгдэж байна. Ихэнх хотуудад өвчлөл буурсан байна.
402 сорьц шинжилснээс томуугийн А(Н1) вирүс 6 -г, A(H3) вирүс 13, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй 11 вирүс илрүүлжээ. Мөн Parainfluenza -1, 2, 3, adeno- болон RS- вирүс 108-ыг илрүүлсэн байна.
7-р сарын 21-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй. 
АНУ: 2009 оны 5-сарын сарын 24-нөөс 2009 оны 5 -р сарын 30-ны 22 дахь долоо хоногт тус улсад томуугийн бүс нутгийн өвчлөл бүртгэгдэж, 6679 сорьцонд шинжилгээ хийсний 4-нь A(H1), A(H3) - 36, А хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 311, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 17-г ялгасан гэжээ. Томуу болон хатгааны улмаас нас баралт босго үзүүлэлтээс доогуур, томуугийн улмаас хүүхдийн 5 нас баралт бүртгэгджээ. ТТӨ-ий амбулаторийн үзлэг босго үзүүлэлтээс доогуур байна. 
3 мужид өвчлөл босго үзүүлэлтээс дээгүүр, 5 мужид өргөн хэмжээний өвчлөл, 10 мужид бүс нутгийн, Колумбийн дүүрэг, Пуэрторико болон 14 мужид орон нутгийн өвчлөл 21 мужид алаг цоог өвчлөлтэй байна.  
7-р сарын 21-нд 22-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй. 
http://gamapserver.who.int/GlobalAtlas/home.asp 
http://www.cdc.gov/ 

Европийн бүсийн Томуугийн тандалтын 06/07/2009-12/07/2009 -ны 28 дахь долоо хоногийн мэдээ 

Энэ бүсийн 53 улсаас 28 дахь 7 хоногт 10 нь эмнэлзүйн ба вирүс судлалын мэдээ, 3 улс
вирүс судлалын, 4 улс эмнэлзүйн мэдээ өгсөн байна.  
Тархвар судлалын байдал. 2009 оны 28 дахь 7 хоногт Англи улсад өргөн хэмжээний өвчлөл, бусад улсуудад алаг цоог болон бага зэргийн өвчлөл бүртгэгджээ.
Вирус судлалын байдал. 28 дахь 7 хоногт 534 сорьц ирүүлсний 58 буюу 11.0%-д вирүс илэрснээс А хүрээний вирүс 57-г /52 нь Н1N1 v, 5 нь дэд хэв шинж тогтоогоогүй/ , В хүрээний вирүс 1-г илрүүлжээ.
Тандалтын бус цэгээс ирсэн 1253 сорьцны 1248 нь А хүрээ / 281 нь (H1N1)v, 117 нь H1v, 3 нь Н1, 2 нь Н3 нь, 5 нь H3N2, 840 нь дэд хэв шинж тогтоогоогүй/, 5 нь В хүрээний вирүс байна. 
16 дахь долоо хоногоос хойш 6914 вирүс илэрсний 6485 нь А хүрээ, (1683 нь (H1N1)v, 656 нь H1v дэд хэв шинж, 124 нь H3 дэд хэв шинж, 97 нь H3N2, 41 H1, 36 H1N1, ба 3848 нь дэд хэв шинж тогтоогоогүй) , 429 нь B хүрээний вирүс байна. 
2009 оны 20 дэх долоо хоногоос 2009 оны 28 дахь долоо хоногт 6633 вирүсийн антигений шинж чанарыг тодорхойлсноос 4873 нь A/Brisbane/10/2007 (H3N2) төст, 267 нь A/Brisbane /59/2007 (H1N1) төст, 52 нь B/Florida/4/2006 төст, 1383 нь B/Malaysia/2506/2004 төст, 58 нь A/California/4/2009 (H1N1)v төст омгууд байна. 
Бүх A(H1N1)v хүрээний вирүс оселтамивир, занамивирт мэдрэг, Данид хийсэн судалгаанд нэг л тохиолдолд М2 саатуулуурт тэсвэртэй байсан байна.

ДЭМБ-ын Халдварт өвчний 7 хоног тутмын 7-р сарын 17-ны дугаар, ДЭМБ-ын сайтын 2009 оны 7 дугаар сарын 23-нд томуугийн талаар шинэ мэдээлэлгүй.

Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын талаарх мэдээг вэб хуудасны мэдээ гэсэн хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү www.who.int

НИЙТЭЛСЭН: 2009-07-23 11:00:00