Тандалтын мэдээ - 2009 оны 28 дахь 7 хоног ( 7 сарын 5-11 хүртэл)
2009-28-graph2.jpg
2009-28-graph3.jpg

Эмнэлэгт суурилсан тандалтын 16 цэгээс ирсэн мэдээгээр эмнэлэгт хэвтсэн 3272 өвчтөний 76 (2.3%) нь уушгины үрэвсэлтэй гэж оношлогдон өмнөх 7 хоногоос 11-р багассан үзүүлэлтэй байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй.

2009-28-graph4.jpg

Улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг) 85,398 хүн амбулаториор үйлчлүүлсний 1,248 буюу 1.7% нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.2%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеээс 0.1%-иар өссөн байна

2009-28-graph5.jpg

21 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 1.6%-ийг эзэлж, өмнөх 7 хоног, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.1%-иар буурсан байна.

 
2009-28-graph6.jpg

 Гадаад мэдээ 28

FLUNET-ээс авсан мэдээ

Хятад: Government Virus Unit-ийн 6-р сарын 7-ноос 6-р сарын 13-ны 24 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ний алаг цоог өвчлөл бүртгэгдэж байна. Энэ 7 хоногт 83 вирүс илрүүлж 79 вирүс ялгасны 7 нь A(H1), 60 нь A(H3), 1 нь ямагата, 11 нь В викториа төст омгийн вирүс байжээ. Мөн Influenza A (H1N1)(Swine) вирүс 29-г ялгасан байна.
7-р сарын 15-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй.
Япон /ХӨҮХ/: 2009 оны 6-сарын сарын 7-ноос 6 -р сарын 13-ны 24 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ий идэвхижилгүй байна. 24 дахь 7 хоногт 16 вирүс илрүүлсэн нь бүгд A(H3) вирүс байна.  
7-р сарын 15-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй.
ОХУ/Томуугийн тандалт, халдвар судлал, хяналтын үндэсний төв/: 2009 оны 6-р сарын 7-ноос 6-р сарын 13-ны 24 дахь 7 хоногт тус улс ТТӨ-ий алаг цоог бүртгэгдэж байна. Ихэнх хотуудад өвчлөл буурсан байна.
402 сорьц шинжилснээс томуугийн А(Н1) вирүс 6 -г, A(H3) вирүс 13, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй 11 вирүс илрүүлжээ. Мөн Parainfluenza -1, 2, 3, adeno- болон RS- вирүс 108-ыг илрүүлсэн байна.
7-р сарын 15-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй.
АНУ: 2009 оны 5-сарын сарын 24-нөөс 2009 оны 5 -р сарын 30-ны 22 дахь долоо хоногт тус улсад томуугийн бүс нутгийн өвчлөл бүртгэгдэж, 6679 сорьцонд шинжилгээ хийсний 4-нь A(H1), A(H3) - 36, А хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 311, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 17-г ялгасан гэжээ. Томуу болон хатгааны улмаас нас баралт босго үзүүлэлтээс доогуур, томуугийн улмаас хүүхдийн 5 нас баралт бүртгэгджээ. ТТӨ-ий амбулаторийн үзлэг босго үзүүлэлтээс доогуур байна.
3 мужид өвчлөл босго үзүүлэлтээс дээгүүр, 5 мужид өргөн хэмжээний өвчлөл, 10 мужид бүс нутгийн, Колумбийн дүүрэг, Пуэрторико болон 14 мужид орон нутгийн өвчлөл 21 мужид алаг цоог өвчлөлтэй байна.  
7-р сарын 15-нд 22-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй.
http://gamapserver.who.int/GlobalAtlas/home.asp
http://www.cdc.gov/

Европийн бүсийн Томуугийн тандалтын 29/06/2009-05/07/2009 -ны 27 дахь долоо хоногийн мэдээ

Энэ бүсийн 53 улсаас 27 дахь 7 хоногт 12 нь эмнэлзүйн ба вирүс судлалын мэдээ, 1 улс вирүс судлалын, 3 улс эмнэлзүйн мэдээ өгчээ.  
Тархвар судлалын байдал. 2009 оны 27 дахь 7 хоногт Англи улсад өргөн хэмжээний өвчлөл, бусад улсуудад алаг цоог болон бага зэргийн өвчлөл бүртгэгдсэн байна.
Вирус судлалын байдал. 27 дахь 7 хоногт 471 сорьц ирүүлсний 88 буюу 19.0%-д вирүс илэрснээс А хүрээний вирүс 86г /79 нь Н1N1 v, 2 нь (H1)v, 1 нь Н1, 4 нь дэд хэв шинж тогтоогоогүй/ , В хүрээний вирүс 2-г илрүүлжээ.
Тандалтын бус цэгээс ирсэн 2488 сорьцны 2479 нь А хүрээ / 163 нь (H1N1)v, 57 нь H1v, 7 нь Н3, 1 нь H3N2, 2251 нь дэд хэв шинж тогтоогоогүй/, 9 нь В хүрээний вирүс байна.
16 дахь долоо хоногоос хойш 5440 вирүс илэрсний 5020 нь А хүрээ, (498 нь H1v дэд хэв шинж, 1243 нь (H1N1)v, 124 нь H3 дэд хэв шинж, 85 нь H3N2, 38 H1, 37 H1N1, ба 2995 нь дэд хэв шинж тогтоогоогүй) , 420 нь B хүрээний вирүс байна. Томуугийн цар тахлын H1N1 вирүсийн илрэлт нэмэгдэх хандлагатай байжээ.
2008 оны 40 дэх долоо хоногоос 2009 оны 27 дахь долоо хоногт 6616 вирүсийн антигений шинж чанарыг тодорхойлсноос 4867 нь A/Brisbane/10/2007 (H3N2) төст, 266 нь A/Brisbane /59/2007 (H1N1) төст, 52 нь B/Florida/4/2006 төст, 1377 нь B/Malaysia/2506/2004 төст, 54 нь A/California/4/2009 (H1N1)v төст омгууд байна.
Бүх A(H1N1)v хүрээний вирүс оселтамивир, занамивирт мэдрэг, , 100% занамивирт мэдрэг, 99% нь М2 саатуулуурт тэсвэртэй байна. Данид хийсэн судалгаанд нэг л тохиолдолд оселтамивирт тэсвэртэй байсан байна.

ДЭМБ-ын Халдварт өвчний 7 хоног тутмын 7-р сарын 10-ны дугаар, ДЭМБ-ын сайтад 2009 оны 7 дугаар сарын 15-нд томуугийн талаар шинэ мэдээлэлгүй


Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын талаарх мэдээг вэб хуудасны мэдээ гэсэн хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү
www.who.int

 

 

НИЙТЭЛСЭН: 2009-07-16 11:00:00