Тандалтын мэдээ - 2009 оны 27 дахь 7 хоног ( 6 сарын 28- 7 сарын 4 хүртэл)
2009-27-graph2.jpg
2009-27-graph3.jpg

Эмнэлэгт суурилсан тандалтын 16 цэгээс ирсэн мэдээгээр эмнэлэгт хэвтсэн 3719 өвчтөний 89 (2.4%) нь уушгины үрэвсэлтэй гэж оношлогдон өмнөх 7 хоногоос 9-р багассан үзүүлэлтэй байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй.

2009-27-graph4.jpg

Улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг) 100,961 хүн амбулаториор үйлчлүүлсний 1,676 буюу 1.7% нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.2%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеээс 0.5%-иар өссөн байна

2009-27-graph5.jpg

21 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 1.7%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0.3%-иар багасаж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5%-иар өссөн байна.

 
2009-27-graph6.jpg

 Гадаад мэдээ 27

FLUNET-ээс авсан мэдээ

Хятад: Government Virus Unit-ийн 6-р сарын 7-ноос 6-р сарын 13-ны 24 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ний алаг цоог өвчлөл бүртгэгдэж байна. Энэ 7 хоногт 83 вирүс илрүүлж 79 вирүс ялгасны 7 нь A(H1), 60 нь A(H3), 1 нь ямагата, 11 нь В викториа төст омгийн вирүс байжээ. Мөн Influenza A (H1N1)(Swine) вирүс 29-г ялгасан байна.
7-р сарын 9-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй 
Япон /ХӨҮХ/: 2009 оны 6-сарын сарын 7-ноос 6 -р сарын 13-ны 24 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ий идэвхижилгүй байна. 24 дахь 7 хоногт 16 вирүс илрүүлсэн нь бүгд A(H3) вирүс байна.  
7-р сарын 9-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй 
ОХУ/Томуугийн тандалт, халдвар судлал, хяналтын үндэсний төв/: 2009 оны 6-р сарын 7-ноос 6-р сарын 13-ны 24 дахь 7 хоногт тус улс ТТӨ-ий алаг цоог бүртгэгдэж байна. Ихэнх хотуудад өвчлөл буурсан байна.
402 сорьц шинжилснээс томуугийн А(Н1) вирүс 6 -г, A(H3) вирүс 13, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй 11 вирүс илрүүлжээ. Мөн Parainfluenza -1, 2, 3, adeno- болон RS- вирүс 108-ыг илрүүлсэн байна.
7-р сарын 9-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй 
АНУ: 2009 оны 5-сарын сарын 24-нөөс 2009 оны 5 -р сарын 30-ны 22 дахь долоо хоногт тус улсад томуугийн бүс нутгийн өвчлөл бүртгэгдэж, 6679 сорьцонд шинжилгээ хийсний 4-нь A(H1), A(H3) - 36, А хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 311, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 17-г ялгасан гэжээ. Томуу болон хатгааны улмаас нас баралт босго үзүүлэлтээс доогуур, томуугийн улмаас хүүхдийн 5 нас баралт бүртгэгджээ. ТТӨ-ий амбулаторийн үзлэг босго үзүүлэлтээс доогуур байна. 
3 мужид өвчлөл босго үзүүлэлтээс дээгүүр, 5 мужид өргөн хэмжээний өвчлөл, 10 мужид бүс нутгийн, Колумбийн дүүрэг, Пуэрторико болон 14 мужид орон нутгийн өвчлөл 21 мужид алаг цоог өвчлөлтэй байна.  
7-р сарын 9-нд 22-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй 
http://gamapserver.who.int/GlobalAtlas/home.asp 
http://www.cdc.gov/

Европийн бүсийн Томуугийн тандалтын 22/06/2009-28/06/2009 -ны 26 дахь долоо хоногийн мэдээ 
   
Энэ бүсийн 53 улсаас 26 дахь 7 хоногт 14 нь эмнэлзүйн ба вирүс судлалын мэдээ, 6 улс
вирүс судлалын, 5 улс эмнэлзүйн мэдээ өгчээ.  
Тархвар судлалын байдал. 2009 оны 26 дахь 7 хоногт европын 2 улсад өвчлөл дунд зэрэг, бусад улсуудад бага зэргийн өвчлөл бүртгэгдсэн байна.
Газар зүйн байршлаар Англид орон нутгийн өвчлөл, бусад улсад алаг цоог болон томуугийн идэвхижилгүй байна.
Вирус судлалын байдал. 26 дахь 7 хоногт 574 сорьц ирүүлсний 46 буюу 8.0%-д вирүс илэрснээс А хүрээний вирүс 38-г /35 нь Н1 v, 3 нь дэд хэв шинж тогтоогоогүй/ , В хүрээний вирүс 8-г илрүүлжээ.
Тандалтын бус цэгээс ирсэн 409 сорьцны 394 нь А хүрээ / 246 нь H1v, 10 нь Н3, 138 нь дэд хэв шинж тогтоогоогүй/, 15 нь В хүрээний вирүс байна. 
16 дахь долоо хоногоос хойш 2037 вирүс илэрсний 1558 нь А хүрээ, (769 нл H1v дэд хэв шинж, 270 нь H3 дэд хэв шинж, 113 нь H1 ба 406 нь дэд хэв шинж тогтоогоогүй) , 479 нь B хүрээний вирүс байна. Томуугийн цар тахлын H1N1 вирүсийн илрэлт нэмэгдэх хандлагатай байжээ. 
2139 вирүсийн антигений шинж чанарыг тодорхойлсноос 1271 нь A/Brisbane/10/2007 (H3N2) төст, 91 нь A/Brisbane /59/2007 (H1N1) төст, 18 нь B/Florida/4/2006 төст, 759 нь B/Malaysia/2506/2004 төст омгууд байна. 
Бүх В хүрээний вирүс оселтамивир, занамивирт мэдрэг, A(H3N3) вирүс нь оселтамивир, занамивирт мэдрэг, М2 саатуулуурт тэсвэртэй байсан гэжээ. A(H1N1) вирүсийн 98% нь оселтамивирт тэсвэртэй, 100% занамивирт мэдрэг, 99% нь М2 саатуулуурт мэдрэг байна. Цартахлын H1N1 вирүс нь занамивирт мэдрэг, М2 саатуулуурт тэсвэртэй байна. Данид хийсэн судалгаанд нэг л тохиолдолд оселтамивирт тэсвэртэй байсан байна.
www.eiss.org/cgi-files/bulletin_v2.cgi

ДЭМБ-ын Халдварт өвчний 7 хоног тутмын 6-р сарын 26-ны дугаарт:

ДЭМБ-ын сайтад 2009 оны 7 дугаар сарын 9-нд томуугийн талаар: 
Шинэ мэдээлэлгүй

Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын талаарх мэдээг вэб хуудасны мэдээ гэсэн хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү
www.who.int

НИЙТЭЛСЭН: 2009-07-08 11:00:00