Тандалтын мэдээ - 2009 оны 26 дахь 7 хоног ( 6 сарын 21-27 хүртэл)
2009-26-graph2.jpg
2009-26-graph3.jpg

Эмнэлэгт суурилсан тандалтын 16 цэгээс ирсэн мэдээгээр эмнэлэгт хэвтсэн 3974 өвчтөний 98 (3.0%) нь уушгины үрэвсэлтэй гэж оношлогдон өмнөх 7 хоногоос 26-р багассан үзүүлэлтэй байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй.

2009-26-graph4.jpg

Улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг) 112,832 хүн амбулаториор үйлчлүүлсний 2,097 буюу 1.9% нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.2%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеээс 0.6%-иар өссөн байна

2009-26-graph5.jpg

21 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 2.0%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0.3%-иар багасаж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.6%-иар өссөн байна.

 
2009-26-graph6.jpg

Гадаад мэдээ 26

FLUNET-ээс авсан мэдээ

Хятад: Government Virus Unit-ийн 6-р сарын 7-ноос 6-р сарын 13-ны 24 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ний алаг цоог өвчлөл бүртгэгдэж байна. Энэ 7 хоногт 83 вирүс илрүүлж 79 вирүс ялгасны 7 нь A(H1), 60 нь A(H3), 1 нь ямагата, 11 нь В викториа төст омгийн вирүс байжээ. Мөн Influenza A (H1N1)(Swine) вирүс 29-г ялгасан байна.
7-р сарын 2-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй 
Япон /ХӨҮХ/: 2009 оны 6-сарын сарын 7-ноос 6 -р сарын 13-ны 24 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ий идэвхижилгүй байна. 24 дахь 7 хоногт 16 вирүс илрүүлсэн нь бүгд A(H3) вирүс байна.  
7-р сарын 2-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй 

ОХУ/Томуугийн тандалт, халдвар судлал, хяналтын үндэсний төв/: 2009 оны 6-р сарын 7-ноос 6-р сарын 13-ны 24 дахь 7 хоногт тус улс ТТӨ-ий алаг цоог бүртгэгдэж байна. Ихэнх хотуудад өвчлөл буурсан байна.
402 сорьц шинжилснээс томуугийн А(Н1) вирүс 6 -г, A(H3) вирүс 13, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй 11 вирүс илрүүлжээ. Мөн Parainfluenza -1, 2, 3, adeno- болон RS- вирүс 108-ыг илрүүлсэн байна.
7-р сарын 2-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй 

АНУ: 2009 оны 5-сарын сарын 24-нөөс 2009 оны 5 -р сарын 30-ны 22 дахь долоо хоногт тус улсад томуугийн бүс нутгийн өвчлөл бүртгэгдэж, 6679 сорьцонд шинжилгээ хийсний 4-нь A(H1), A(H3) - 36, А хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 311, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 17-г ялгасан гэжээ. Томуу болон хатгааны улмаас нас баралт босго үзүүлэлтээс доогуур, томуугийн улмаас хүүхдийн 5 нас баралт бүртгэгджээ. ТТӨ-ий амбулаторийн үзлэг босго үзүүлэлтээс доогуур байна. 
3 мужид өвчлөл босго үзүүлэлтээс дээгүүр, 5 мужид өргөн хэмжээний өвчлөл, 10 мужид бүс нутгийн, Колумбийн дүүрэг, Пуэрторико болон 14 мужид орон нутгийн өвчлөл 21 мужид алаг цоог өвчлөлтэй байна.  
7-р сарын 2-нд 22-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй
http://gamapserver.who.int/GlobalAtlas/home.asp
http://www.cdc.gov/

Европийн бүсийн Томуугийн тандалтын 15/06/2009-21/06/2009 -ны 25 дахь долоо хоногийн мэдээ 

Энэ бүсийн 53 улсаас 25 дахь 7 хоногт 29 нь эмнэлзүйн ба вирүс судлалын мэдээ, 2 улс вирүс судлалын, 4 улс эмнэлзүйн мэдээ өгчээ.  
Тархвар судлалын байдал. 2009 оны 25 дахь 7 хоногт европын бүсэд өвчлөл бага бүртгэгдсэн байна.
Газар зүйн байршлаар ихэнх улсад алаг цоог болон томуугийн идэвхижилгүй байна.
Вирус судлалын байдал. 25 дахь 7 хоногт 399 сорьц ирүүлсний 33 буюу 8.3%-д вирүс илэрснээс А хүрээний вирүс 32-г /22 нь Н1 v, 2 нь Н3, 8 нь дэд хэв шинж тогтоогоогүй/ , В хүрээний вирүс 1-г илрүүлжээ.
Тандалтын бус цэгээс ирсэн 286 сорьцны 266 нь А хүрээ / 150 нь H1v, 28 нь Н3, 10 нь H1, 78 нь дэд хэв шинж тогтоогоогүй/, 20 нь В хүрээний вирүс байна. 
3266 вирүсийн антигений шинж чанарыг тодорхойлсноос 2139 нь A/Brisbane/10/2007 (H3N2) төст, 151 нь A/Brisbane /59/2007 (H1N1) төст, 30 нь B/Florida/4/2006 төст, 921 нь B/Malaysia/2506/2004 төст, 25 нь A/California/4/2009 (H1N1)v төст омгууд байжээ. 
Бүх A(H1N1)v вирүс нь оселтамивир, занамивирт мэдрэг, М2 саатуулуурт тэсвэртэй байсан гэжээ.
www.eiss.org/cgi-files/bulletin_v2.cgi

ДЭМБ-ын Халдварт өвчний 7 хоног тутмын 6-р сарын 26-ны дугаарт:
 
Томуугийн A (H1N1) шинэ вирүсээр үүсгэгдсэн цартахлын үед улс орнуудад авч хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний талаар ДЭМБ-ын боловсруулсан журам, 2009-6-11

ДЭМБ нь дэлхийн улс орнуудад одоо тархаж байгаа Томуугийн A (H1N1) шинэ вирүсийн цартахлын үед хэрхэн ажиллахад туслах зорилгоор дараах журмыг боловсруулан гаргалаа.
 
2009 оны дөрөвдүгээр сараас хойш хуримтлуулсан мэдлэг туршлагаасаа энэ журамд тусгасан болно. Одоогийн цартахлын вирүс нь цаашид хэдэн долоо хоногоос хэдэн сарын турш олон улсын хэмжээнд үргэлжлэн тархах төлөвтэй байна. Одоогийн байдлаар, халдвар гараагүй буюу цөөн тоогоор бүртгэгдсэн улс орнууд, халдварын дэгдэлт өргөн тархаж байгаа орнуудын байдлаас үзэхэд тархвар зүйн байдал өөр өөр байна. Дэлхийд гарсан хамгийн сүүлчийн цартахлын байдлаас үзэхэд өвчлөл тархсан эхний жилд хамгийн их өвчлөл бүртгэгдсэн боловч хамгийн их нас баралт нь 2 жилийн турш бүртгэгдсэнийг анхаарах хэрэгтэй. 

Бүх улс орнуудад авч хэрэгжүлэх ерөнхий журам 

  • Цар тахлыг хянаж тандах. Улс орнууд цартахал тархаж байгаа бүхий л хугацааны туршид тандалтын тогтолцоог нэвтрүүлж дараах арга хэмжээг авна. Үүнд:
    • Вирүсийн генетикийн онцлог, эсрэгтөрөгчийн шинж чанар, үзүүлэх нөлөөний өөрчлөлтийг хянах (жишээ нь, вирүсийн эсрэг эмэнд мэдрэг чанарыг хянах)
    • Хүн амын өвчлөлийн байдлыг хянаж, халдварын дэгдэлт ихсэх багасахыг тандана.
    • Эрүүл мэндийн байгууллагын байнгын, шуурхай үйл ажиллагаанд хяналт тавих
    • Халдварын дэгдэлт, өвчлөгсдийг нэг бүрчлэн бүртгэж судлан тархвар зүйд гарч байгаа онцлог өөрчлөлт, эмнэлзүйн хувьд хүндэрч байгаа ер бусын өөрчлөлтүүдийг цаг алдалгүй тогтоох.
    • Цартахал шинэ газар тархах бүрт эхний 100 буюу түүнээс олон өвчтний эмнэлзүй, тархварзүйг нарийвчлан судалж, дүгнэлт хийн цаашид анхаарах гол гол мэдээллээр хангах,
    • Тандалтын мэдээг ДЭМБ-д тогтмол, түргэн шуурхай өгөх.
  • Хүн амд зориулсан сургалт сурталчилгааг сайжруулах. Улс орон бүр цартахлын талаар үнэн зөв, шинэ мэдээг олон нийтэд түгээж төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ сурталчлах нь цартахлын эсрэг арга хэмжээний чухал нэг хэсэг болно. 
  • Цартахлыг таслан зосоох арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх. Улс орон бүр цартахалтай тэмцэх үндэсний хөтөлбөрөө хянан үзэж, одоо тархаж байгаа цартахлын хор аюулыг таслан зогсооход тохирсон арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлэх. 

Ялангуяа дараах хэдэн зүйлийг анхаарна. Үүнд: 

  • Үндэсний хэмжээнд цартахлын улмаас хүн амын эрүүл мэнд болоод нийгэмд учруулж байгаа хор хохирлыг бууруулахад онцгойлон анхаарна. Нэн ялангуяа өвчлөлийг таслан зогсооход биш, харин өвчилсөн хүмүүсийг зохих ёсоор эмчлэхэд гол анхаарлаа хандуулна.
  • Эмнэлгий байгууллагууд маш олон өвчтнийг хэвтүүлэх бэлэн байдлыг хангаж ноцтой, маш хүнд өвчтнийг эмчлэхэд бэлэн байна.
  • Улс орон бүхэн нэн шаардлагатай эм тоног төхөөрөмжөөр хангах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Энэ төлөвлөгөөнд томуугийн вирүсийн эсрэг эм, томуугаас сэргийлэх вакцины хангамжийг тусгана.

Улс орон бүхэн эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ өвчлөлийн тархалтын байдалд зохицуулан дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Цар тахал өргөн дэлгэрсэн улс орнуудад авч хэрэгжүүлэх ерөнхий журам

Тандалты арга хэмжээ

  • Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх тандалтын тогтолцооны гол үндэс нь дараах 3 зүйл болно. Үүнд:  
    • цартахлын тархалт, өвчлөл нэмэгдэж буюу буурч байгаа байдал, нас баралт, цартахлын вирүсээр үүсгэгдсэн дэгдэлтүүдийг бүртгэж хянана.
    • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хянана
    • Вирүсийн өөрчлөлтүүдийг хянана.  
  • Бүх өвчтнөөс сорьц цуглуулахын оронд сонгосон цөөн тооны өвчтнүүдээс эмнэлзүйн сорьц цуглуулж вирүсий шинжилгээ хийнэ. Вирүсийн шинжилгээг цартахлын явцад хийж лабораторийн шинжилгээний гол мэдээллээр хангана. 

Өвчлөлийг таслан зогсоох арга хэмжээ

  • Хамгийн гол нь өвчтнийг гэрээр нь буюу эмнэлгийн байгууллагад зохих ёсоор эмчлэхэд анхаарна. 
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагуудын тасралтгүй үйлчилгээг баталгаатай хангаж зохих тусламж дэмжлэгийг үзүүлнэ. 
  • Дийлэнх өвчтнүүдийн оношийг лабораторийн шинжилгээ хийхгүйгээр эмнэлзүйн шинж тэмдэгт тулгуурлан тавьж болно.  
  • Халдварын тархалтыг зогсоох эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг хүндрүүлэхгүйн тулд сургуулиудын хичээлийг түр хугацаагаар хаах, олон хүн цуглардаг арга хэмжээг зогсоох зэрэг олон нийтийн арга хэмжээг өвчлөлийн байдлаас шалтгаалан авч хэрэгжүүлнэ. Гэхдээ ийм арга хэмжээг нийгмийн дунд үймээн шуугиан үүсгэхгүйгээр уян хатан авч хэрэгжүүлэх шаардлагатай. 

Цар тахал бүртгэгдээгүй улс орнуудад авч хэрэгжүүлэх ерөнхий журам

Тандалты арга хэмжээ

  • Ийм улс орнууд үндэсний хэмжээнд өвчний болон вирүсийн тандалт хийх байгууллагаа тогтоож, томуугийн өвчлөлийг илрүүлэх хянах улмаар томуугийн вирүс илрүүлэх шинжилгээ хийх нөхцлийг хангана. Хэрэв тухайн улс оронд ийм байгууллага байхгүй бол эмнэлзүйн сорьцийг өөр лабораторит илгээж шинжлүүлэх талаар ДЭМБ тусламж үзүүлнэ. 
  • Ялангуяа хот суурин газрын хүн ам олноор цуглардаг сургууль, цэргийн анги, эмнэлэг зэрэг байгууллагуудад тандалтыг тогтоох ёстой. Учир нь ийм байгууллагуудад томуугийн шинэ тохиолдол бүртгэгдэх магадлал их байдаг.  
  • Томуу болон амьсгалын замын хүндэрсэн халдварын суурь тандалтыг нэвтрүүлсэн байх шаарздлагатай.  
  • Нисэх буудалд ирж байгаа болон явж байгаа хүмүүсийг хянах, хавьтлыг тогтоох арга хэмжээг хэрэгжүүлж болно. Гэхдээ ийм арга хэмжээ нь хөрөнгө мөнгө их шаарддагаас гадна халдвар их тархсан үед ач холбогдол нь буурдгийг анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар ийм арга хэмжээ нь илэрхий өвчтэй хүмүүсийг илрүүлэх боловч шинж тэмдэггүй буюу далд халдвартай хүмүүсийг илрүүлж чадахгүй учраас өвчлөлийг таслан зогсоож чаддаггүй.  

Өвчлөлийг таслан зогсоох арга хэмжээ

  • Гадаадаас өвчтэй ирж байгаа хүмүүст зохих мэдээлэл өгч ямар нөхцөлд эмнэлгийн тусламж авах шаардлагатайг ойлгуулна. 
  • Эмнэлгийн байгууллагууд дараах бэлтгэлийг хангана. Үүнд: 
    1) амьсгалын замын өвчтэй олон тооны хүнийг хүлээн авч эмчлэхэд бэлэн байх
    2) уушгины хатгаа болон хүн амын дунд олонтоо тохиолддог амь насанд аюултай өвчнүүдийг эмчлэхэд шаардлагатай эм хэрэгслээр хүрэлцээтэй хангах
    3) эмч эмнэлгийн ажилтнуудыг томуу өвчнийг оношлох, эмчлэх аргад сургах. 
  • Улсын хилийг хаах, аялал жуулчлалыг хязгаарлах нь өвчлөлийг таслан зогсооход урьдчилан сэргийлж чадахгүйгээс гадна улс орнуудын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг учраас эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагагүй. 

Цартахлын шилжилтийн үед байгаа улс орнуудад авч хэрэгжүүлэх ерөнхий журам

Тандалты арга хэмжээ

  • 2005 онд батлагдсан Олон Улсын Эрүүл Мэндийн Дүрмийн дагуу, лабораторийн шинжилгээгээр батлагдсан томуугийн тохиолдлыг улс орнууд ДЭМБ-д мэдээлж байх ёстой. 
  • Хамгийн эхний 100 өвчтөн буюу боломжтой бол түүнээс олон өвчтөнд тархварзүй, эмнэлзүй, вирүс судлалын нарийвчилсан судалгаа хийж гол дүгнэлтүүдийг гаргана.  
  • Үндэсний түвшинд цартахлын хүнд ноцтой байдлыг үнэлэх мэдээллийг цуглуулна.  
  • Цуглуулсан мэдээллийн ач холбогдол бага байвал хавьтлыг тогтоох зэрэг хөрөнгө хүч их шаардсан арга хэмжээ авахгүй байж болно. 

Өвчлөлийг таслан зогсоох арга хэмжээ

  • Шилжилтийн шатанд байгаа улс орнууд цартахлын бэлэн байдлыг хангасан байх шаардлагатай. 
  • Вирүсийн эсрэг эмээр урьдчилан сэргийлэх шаардлагагүй, харин түүнийг нөөцөлж ялангуяа хүнд өвчтэй, хүндрэх эрсдэлтэй өвчтнүүдийг эмчлэхэд хэрэглэвэл зохино. 

www.who.int/wer

ДЭМБ-ын сайтад 2009 оны 7 дугаар сарын 2-нд томуугийн талаар:

Avian influenza - situation in Egypt - update 20

Египетийн ЭМЯ-аас 2009-07-01нд шувууны томуугийн H5N1 вирүсийн халдвараар 3 хүн шинээр өвчилсөн нь батлагдсан тухай мэдээлжээ. Domiat мужийн 1 настай эрэгтэй хүүхэд шувууны томуугаар 6-р сарын 1-нд өвдөж 6-р сарын 2-нд эмнэлэгт оселтамивирээр эмчилж эдгэрүүлээд 6-р сарын 9-нд эмнэлгээс гаргажээ. Хоёр дахь тохиолдол нь Dakhlia мужийн 4 настай эмэгтэй хүүхэд 6-р сарын 5-нд өвчилж 6-нд эмнэлэгт оселтамивирээр эмчилж эдгэрүүлээд 6-р сарын 9-нд эмнэлгээс гаргажээ. Гурав дахь нь Kefr El Sheikh мужийн Kaleen дүүргийн 1 настай эрэгтэй хүүхэд 6-р сарын 15-нд өвчилж, 16-нд эмнэлэгт хэвтүүлсэн ба оселтамивирээр эмчилж биеийн байдал нь тогтвортой байна.

Дээрх тохиолдлуудыг Н5N1 вирүсийн халдвар болохыг Египетийн нийгмийн эрүүл мэндийн төв лабораториор баталгаажуулсан ба халдварын талаарх судалгаа хийхэд бүгд үхсэн болон өвчтэй шувуутай холбоотой болох нь тогтоогджээ.
Египетэд шувууны томуугийн H5N1 вирүсийн халдвараар 81 хүн өвчилж 27 нь нас баржээ.

2009 оны 7-р сарын 1-ний байдлаар дэлхий дахинд Шувууны томуугийн вирүсээр үүсгэгдсэн 436 хүний өвчлөл бүртгэгдэж үүнээс 262 нь нас баржээ.

Cumulative Number of Confirmed Human Cases of Avian Influenza A/(H5N1) Reported to WHO

1 July 2009

Country

 

2003

2004

2005

2006

2007

2008

2009

Total

cases

deaths

cases

deaths

cases

deaths

cases

deaths

cases

deaths

cases

deaths

cases

deaths

cases

deaths

Azerbaijan 0 0 0 0 0 0 8 5 0 0 0 0 0 0 8 5
Bangladesh 0 0 0 0 0 0 0 0 0 0 1 0 0 0 1 0
Cambodia 0 0 0 0 4 4 2 2 1 1 1 0 0 0 8 7
China 1 1 0 0 8 5 13 8 5 3 4 4 7 4 38 25
Djibouti 0 0 0 0 0 0 1 0 0 0 0 0 0 0 1 0
Egypt 0 0 0 0 0 0 18 10 25 9 8 4 30 4 81 27
Indonesia  0 0 0 0 20 13 55 45 42 37 24 20 0 0 141 115
Iraq 0 0 0 0 0 0 3 2 0 0 0 0 0 0 3 2
Lao People's Democratic Republic 0 0 0 0 0 0 0 0 2 2 0 0 0 0 2 2
Myanmar 0 0 0 0 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0
Nigeria 0 0 0 0 0 0 0 0 1 1 0 0 0 0 1 1
Pakistan 0 0 0 0 0 0 0 0 3 1 0 0 0 0 3 1
Thailand 0 0 17 12 5 2 3 3 0 0 0 0 0 0 25 17
Turkey 0 0 0 0 0 0 12 4 0 0 0 0 0 0 12 4
Viet Nam 3 3 29 20 61 19 0 0 8 5 6 5 4 4 111 56
Total 4 4 46 32 98 43 115 79 88 59 44 33 41 12 436 262

Total number of cases includes number of deaths.
WHO reports only laboratory-confirmed cases. 
All dates refer to onset of illness.

Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын талаарх мэдээг вэб хуудасны мэдээ гэсэн хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү www.who.int 

НИЙТЭЛСЭН: 2009-07-01 11:00:00