Тандалтын мэдээ - 2009 оны 25 дахь 7 хоног ( 6 сарын 14-20 хүртэл)
2009-25-graph2.jpg
2009-25-graph3.jpg

Эмнэлэгт суурилсан тандалтын 16 цэгээс ирсэн мэдээгээр эмнэлэгт хэвтсэн 4179 өвчтөний 124 (3.0%) нь уушгины үрэвсэлтэй гэж оношлогдон өмнөх 7 хоногтой ижил түвшинд байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй.

2009-25-graph4.jpg

Улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг) 119,776 хүн амбулаториор үйлчлүүлсний 2,468 буюу 2.1% нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.3%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеээс 0.6%-иар өссөн байна

2009-25-graph5.jpg

21 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 2.3%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0.5%-иар багасаж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5%-иар өссөн байна.

 
2009-24-graph6.jpg

 Гадаад мэдээ 25

FLUNET-ээс авсан мэдээ

Хятад: Government Virus Unit-ийн 6-р сарын 7-ноос 6-р сарын 13-ны 24 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ний алаг цоог өвчлөл бүртгэгдэж байна. Энэ 7 хоногт 83 вирүс илрүүлж 79 вирүс ялгасны 7 нь A(H1), 60 нь A(H3), 1 нь ямагата, 11 нь В викториа төст омгийн вирүс байжээ. Мөн Influenza A (H1N1)(Swine) вирүс 29-г ялгасан байна.
25-нд 24-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй 
Япон /ХӨҮХ/: 2009 оны 6-сарын сарын 7-ноос 6 -р сарын 13-ны 24 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ий идэвхижилгүй байна. 24 дахь 7 хоногт 16 вирүс илрүүлсэн нь бүгд A(H3) вирүс байна.  
ОХУ/Томуугийн тандалт, халдвар судлал, хяналтын үндэсний төв/: 2009 оны 6-р сарын 7-ноос 6-р сарын 13-ны 24 дахь 7 хоногт тус улс ТТӨ-ий алаг цоог бүртгэгдэж байна. Ихэнх хотуудад өвчлөл буурсан байна.
402 сорьц шинжилснээс томуугийн А(Н1) вирүс 6 -г, A(H3) вирүс 13, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй 11 вирүс илрүүлжээ. Мөн Parainfluenza -1, 2, 3, adeno- болон RS- вирүс 108-ыг илрүүлсэн байна.
АНУ: 2009 оны 5-сарын сарын 24-нөөс 2009 оны 5 -р сарын 30-ны 22 дахь долоо хоногт тус улсад томуугийн бүс нутгийн өвчлөл бүртгэгдэж, 6679 сорьцонд шинжилгээ хийсний 4-нь A(H1), A(H3) - 36, А хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 311, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 17-г ялгасан гэжээ. Томуу болон хатгааны улмаас нас баралт босго үзүүлэлтээс доогуур, томуугийн улмаас хүүхдийн 5 нас баралт бүртгэгджээ. ТТӨ-ий амбулаторийн үзлэг босго үзүүлэлтээс доогуур байна. 
3 мужид өвчлөл босго үзүүлэлтээс дээгүүр, 5 мужид өргөн хэмжээний өвчлөл, 10 мужид бүс нутгийн, Колумбийн дүүрэг, Пуэрторико болон 14 мужид орон нутгийн өвчлөл 21 мужид алаг цоог өвчлөлтэй байна.  
25/6-нд 22-р 7 хоногийн мэдээнээс хойш шинэчлэгдээгүй

http://gamapserver.who.int/GlobalAtlas/home.asp 
http://www.cdc.gov/

Европийн бүсийн Томуугийн тандалтын 08/06/2009-14/06/2009 -ны 24 дахь долоо хоногийн мэдээ 

Энэ бүсийн 53 улсаас 24 дахь 7 хоногт 26 нь эмнэлзүйн ба вирүс судлалын мэдээ, 4 улс вирүс судлалын, 6 улс эмнэлзүйн мэдээ өгчээ.  
Тархвар судлалын байдал. 2009 оны 24 дахь 7 хоногт европын бүсэд өвчлөл бага бүртгэгдсэн байна.
Газар зүйн байршлаар ихэнх улсад алаг цоог болон томуугийн идэвхижилгүй байна.
Вирус судлалын байдал. 24 дахь 7 хоногт 194 сорьц ирүүлсний 7 буюу 4.0%-д вирүс илэрснээс А хүрээний вирүс 5-г /1 нь Н1 v, 1 нь H1N1, 3 нь дэд хэв шинж тогтоогоогүй/ , В хүрээний вирүс 2-г илрүүлжээ.
Тандалтын бус цэгээс ирсэн 267 сорьцны 266 нь А хүрээ / 170 нь H1v, 18 нь Н3, 9 нь H1, 69 нь дэд хэв шинж тогтоогоогүй/, 23 нь В хүрээний вирүс байна. 
3422 вирүсийн антигений шинж чанарыг тодорхойлсноос 2279 нь A/Brisbane/10/2007 (H3N2) төст, 165 нь A/Brisbane /59/2007 (H1N1) төст, 30 нь B/Florida/4/2006 төст, 924 нь B/Malaysia/2506/2004 төст, 24 нь A/California/4/2009 (H1N1)v төст омгууд байжээ. 
Бүх A(H1N1)v вирүс нь оселтамивир, занамивирт мэдрэг, М2 саатуулуурт тэсвэртэй байсан гэжээ.

www.eiss.org/cgi-files/bulletin_v2.cgi 

ДЭМБ-ын Халдварт өвчний 7 хоног тутмын 2009 оны No. 33, 2008, 83, 293–300 дугаарт томуугийн талаар мэдээлэлгүй 
www.who.int/wer 

ДЭМБ-ын сайтад 2009 оны 6 дугаар сарын 25-нд томуугийн талаар шинэ мэдээлэлгүй
 
Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын талаарх мэдээг вэб хуудасны мэдээ гэсэн хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү www.who.int 


НИЙТЭЛСЭН: 2009-06-25 11:00:00