Тандалтын мэдээ - 2009 оны 24 дахь 7 хоног ( 6 сарын 7-13 хүртэл)
2009-24-graph2.jpg
2009-24-graph3.jpg

Эмнэлэгт суурилсан тандалтын 16 цэгээс ирсэн мэдээгээр эмнэлэгт хэвтсэн 4282 өвчтөний 124 (2.9%) нь уушгины үрэвсэлтэй гэж оношлогдон өмнөх 7 хоногоос 8 тохиолдлоор багассан байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй.

2009-24-graph4.jpg

Улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг) 115,147 хүн амбулаториор үйлчлүүлсний 2,778 буюу 2.4% нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.5%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеээс 0.7%-иар өссөн байна

2009-24-graph5.jpg

21 аймгийн мэдээнд дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 2.8%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0,8%-иар багасаж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.6%-иар өссөн байна.

 
2009-24-graph6.jpg

 Гадаад мэдээ 24

FLUNET-ээс авсан мэдээ

Хятад: Government Virus Unit-ийн 6-р сарын 7-ноос 6-р сарын 13-ны 24 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ний алаг цоог өвчлөл бүртгэгдэж байна. Энэ 7 хоногт 83 вирүс илрүүлж 79 вирүс ялгасны 7 нь A(H1), 60 нь A(H3), 1 нь ямагата, 11 нь В викториа төст омгийн вирүс байжээ. Мөн Influenza A (H1N1)(Swine) вирүс 29-г ялгасан байна.
Япон /ХӨҮХ/: 2009 оны 5-сарын сарын 10-наас 4 -р сарын 16-ны 20 дахь 7 хоногийн мэдээгээр ТТӨ-ий идэвхижилгүй байна. 20 дахь 7 хоногт 14 вирүс илрүүлсний 13 нь A(H3), 1 нь В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс байна.  
6 сарын 18-нд 20 –р 7 хоногоос хойш шинэчлэгдээгүй
ОХУ/Томуугийн тандалт, халдвар судлал, хяналтын үндэсний төв/: 2009 оны 6-р сарын 1-нээс 6-р сарын 6-ны 23 дахь 7 хоногт тус улс ТТӨ-ий алаг цоог бүртгэгдэж байна. Ихэнх хотуудад өвчлөл буурсан байна.
639 сорьц шинжилснээс томуугийн А(Н1) вирүс 2 -г, A(H3) вирүс 4, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй 9 вирүс илрүүлж, томуугийн, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй 1 вирүс ялгажээ.
АНУ: 2009 оны 5-сарын сарын 24-нөөс 2009 оны 5 -р сарын 30-ны 22 дахь долоо хоногт тус улсад томуугийн бүс нутгийн өвчлөл бүртгэгдэж, 6679 сорьцонд шинжилгээ хийсний 4-нь A(H1), A(H3) - 36, А хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 311, В хүрээний дэд хэв шинж тогтоогоогүй вирүс 17-г ялгасан гэжээ. Томуу болон хатгааны улмаас нас баралт босго үзүүлэлтээс доогуур, томуугийн улмаас хүүхдийн 5 нас баралт бүртгэгджээ. ТТӨ-ий амбулаторийн үзлэг босго үзүүлэлтээс доогуур байна. 
3 мужид өвчлөл босго үзүүлэлтээс дээгүүр, 5 мужид өргөн хэмжээний өвчлөл, 10 мужид бүс нутгийн, Колумбийн дүүрэг, Пуэрторико болон 14 мужид орон нутгийн өвчлөл 21 мужид алаг цоог өвчлөлтэй байна.  
16/6-нд 22-р 7 хоногоос хойш шинэчлэгдээгүй

http://gamapserver.who.int/GlobalAtlas/home.asp

http://www.cdc.gov/

Европийн бүсийн Томуугийн тандалтын 01/06/2009-07/06/2009 -ны 23 дахь долоо хоногийн мэдээ 

Энэ бүсийн 53 улсаас 23 дахь 7 хоногт 27 нь эмнэлзүйн ба вирүс судлалын мэдээ, 3 улс вирүс судлалын, 1 улс эмнэлзүйн мэдээ өгчээ.  
Тархвар судлалын байдал. 2009 оны 23 дахь 7 хоногт европын бүсэд өвчлөл бага бүртгэгдсэн байна.
Газар зүйн байршлаар ихэнх улсад алаг цоог болон бага зэргийн өвчлөл бүртгэгджээ.
Вирус судлалын байдал. 23 дахь 7 хоногт 544 сорьц ирүүлсний 21 буюу 3.9%-д вирүс илэрснээс А хүрээний вирүс 18-г /5 нь Н1 v, 4 нь H1N1, 3 нь Н3, 2 нь H3N2, 4 дэд хэв шинж тогтоогоогүй/ , В хүрээний вирүс 3-г илрүүлжээ.
Тандалтын бус цэгээс ирсэн 182 сорьцны 160 нь А хүрээ / 117 нь H1v, 5 нь Н3, 4 нь H1N1, 1 нь Н1, 3 нь H3N2, 30нь дэд хэв шинж тогтоогоогүй/, 22 нь В хүрээний вирүс байна. 
40 дахь 7 хоногоос хойш 31331 вирүс илрүүлсний 226038 нь А хүрээний, 5293 нь В хүрээний вирүс байна. 
3548 вирүсийн антигений шинж чанарыг тодорхойлсноос 2388 нь A/Brisbane/10/2007 (H3N2) төст, 162 нь A/Brisbane /59/2007 (H1N1) төст, 30 нь B/Florida/4/2006 төст, 950 нь B/Malaysia/2506/2004 төст, 18 нь A/California/4/2009 (H1N1)v төст омгууд байжээ. 
Бүх A(H1N1)v вирүс нь оселтамивир, занамивирт мэдрэг, М2 саатуулуурт тэсвэртэй байсан гэжээ.
Шинэчлэгдээгүй
www.eiss.org/cgi-files/bulletin_v2.cgi 

ДЭМБ-ын Халдварт өвчний 7 хоног тутмын 2009 оны 6 дугаар сарын 12-ний мэдээг www.who.int/wer -ээс үзнэ үү

ДЭМБ-ын сайтад 2009 оны 6 дугаар сарын 18-нд томуугийн талаар шинэ мэдээлэлгүй

Томуугийн A(H1N1) вирүсийн халдварын талаарх мэдээг вэб хуудасны мэдээ гэсэн хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү www.who.int 

НИЙТЭЛСЭН: 2009-06-17 16:00:00