Сэлэнгэ аймагт томилолтоор ажилласан тухай
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын өрхийн эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзан, томуу, томуу төст өвчний тандалт, тандалтыг өргөжүүлэн 2008 оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа амьсгалын замын хүнд халдвар (SARI-Severe Acute Respiratory Infection)-ын тандалтын явцтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор Японы Тохокугийн Их Сургуулийн профессор Хитоши Ошитани, асс. профессор Таро Камигаки, доктор Нао Нүкива, ЭМШУИС-ийн багш, АУ-ы доктор Н.Хоролсүрэн, “Томуугийн тандалтын тогтолцоог байгуулан хөгжүүлэх” төслийн менежер, АУ-ы доктор Р.Туул, төслийн хяналтын менежер, АУ-ы доктор Л.Энхбаатар, ХӨСҮТ-ийн их эмч, төслийн эпидемиологийн багийн ахлагч, АУ-ы магистр А.Бурмаа нар 2009 оны 1 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав.

Томуугийн болзошгүй цартахлын бэлэн байдлыг ханган ажиллах төлөвлөгөө, түүнийг боловсруулах, хэрэгжүүлэх талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, ЭМГ-ын халдвар судлагч Н.Эрдэнэдолгион нартай томилолтын багийнхан уулзаж ярилцан, санал сэтгэгдлээ солилцлоо. 

2009-02-13-01.jpg
Сэлэнгэ аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Од томилолтын багийнхныг хүлээн авч уулзав.

 

2009-02-13-02.jpg
Томилолтын багийнхан Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ажиллав. Баруун гараас: Сэлэнгэ аймгийн Хүүхдийн тасгийн их эмч Ш.Сэлэнгэ, ЭМШУИС-ийн багш, АУ-ы доктор Н.Хоролсүрэн, ХӨСҮТ-ийн их эмч, АУ-ы магистр А.Бурмаа, профессор Хитоши Ошитани, Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын халдвар судлагч Н.Эрдэнэдолгион, Хүүхдийн тасгийн эрхлэгч Г.Тунгалаг, асс.профессор Таро Камигаки, Доктор Нао Нүкива, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ш.Долгормаа нар

 

2009-02-13-03.jpg
Сэлэнгэ аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат томилолтын багийнхантай

 

2009-02-13-04.jpg
“Хадан хүй” өрхийн эмнэлэг дээр. Баруун гараас “Хадан хүй” өрхийн эмнэлгийн ахлагч Д.Халтар, Ж.Дулмаа Н.Хоролсүрэн, Т.Камигаки, Р.Туул нар.

 

2009-02-13-05.jpg
“Номт хан” өрхийн эмнэлэг дээр. Баруун гараас Н.Хоролсүрэн, Т.Камигаки, “Номт хан” өрхийн эмнэлгийн ахлагч Д.Чимгээ, профессор Х.Ошитани нар.

 

2009-02-13-06.jpg
Профессор Х.Ошитани өрхийн эмнэлгүүд, нэгдсэн эмнэлэгт халууны шил гардууллаа.

 

2009-02-13-07.jpg
Профессор Х.Ошитани өрхийн эмнэлгүүд, нэгдсэн эмнэлэгт халууны шил гардууллаа.

 

2009-02-13-08.jpg
Өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд томилолтын багийнхантай

 

НИЙТЭЛСЭН: 2009-02-12 21:02:31