Цартахлын бэлэн байдлын асуудлаар чуулав
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (ӨХТ: CDC – US Center for Disease Control and Prevention), Бүх америкийн эрүүл мэндийн байгууллага (БАЭБ: PAHO – PanAmerican Health Organization) хамтран 2009 оны 1 дүгээр сарын 12-14-нд АНУ-ын Вашингтон хотноо “Цартахлын бэлэн байдлын үнэлгээ” сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулав. Уг зөвлөлгөөнд 23 орноос 60 гаруй төлөөлөгчид оролцсоны дотор “Томуугийн тандалтын сүлжээ байгуулан хөгжүүлэх” АНУ/Монгол улсын хамтарсан төслийн удирдагч, академич П.Нямдаваа, төслийн менежер, доктор Р.Туул нар ӨХТ-ийн урилгаар оролцлоо. pic_090202_02.png
Зөвлөлгөөнд оролцогсод

 

Уг зөвлөлгөөнд ӨХТ-ийн Э.Моэн “Томуугийн цартахлын үнэлгээ хийсэн Дэлхийн туршлага”, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Т.Касай “ӨХТ, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хамтарсан томуугийн цартахлын үнэлгээний аргачлал, түүнийг туршсан дүн”, БАЭБ-ын О.Ф.П.Олива “Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, боловсронгуй болгох хэрэгсэл”, ӨХТ-ийн М.Сэйнт Льюс “Хөдөө аж ахуйн салбарын үнэлгээний хэрэгсэл”, ДЭМБ-ын Төв Штабын Х.Харманчи “Цартахалд бэлтгэхэд нь ДЭМБ-аас гишүүн орнууддаа үзүүлэх дэмжлэг” зэрэг илтгэл тавьж хэлэлцүүлсний дотор академич П.Нямдаваа “ӨХТ-ийн үнэлгээний хэрэгслийг ашигласан Монголын туршлага: орон нутгийн түвшний үнэлгээ” гэсэн илтгэл тавьлаа.
НИЙТЭЛСЭН: 2009-02-02 01:58:23