Дэлхийн банкны хяналтын баг ажиллав
Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол улсад 2008-2010 онд хэрэгжүүлэх “Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхыг сайжруулах” төслийн хэрэгжилтийн явцыг хянах Дэлхийн банкны хяналтын баг 2009 оны 1 сарын 5-9-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж, ХӨСҮТ дээр мөн ирж, томуугийн цартахлын бэлэн байдлын асуудлаар хийж буй ажилтай танилцлаа.

Тус багийг Дэлхийн банкны эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Шиён Ван ахлан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж цаашид анхаарах асуудлаар зөвлөмж өглөө.

НИЙТЭЛСЭН: 2009-01-29 00:16:33