УРИЛГА
Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид та бүхнийг Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулсан Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Гялс анагаах ухааны төв, Монголын вирүс судлалын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “ВИРҮС СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” ҮНДЭСНИЙ 19 ДҮГЭЭР БАГА ХУРАЛ-д оролцохыг урьж байна. Хурлыг 2023 оны 11-р сарын 24–ний өдөр Улаанбаатар хотноо хийхээр төлөвлөж байна.

Илтгэлийн хураангуйг 200 үгэнд багтаан монгол, англи хэл дээр, Times New Roman 12 фонтоор бичиж, 2023 оны 11-р сарын 03-ны дотор редакцын зөвлөлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны магистр Н.Баясгаланд bayasaa_131313@yahoo.com, гишүүн, анагаах ухааны магистрант У.Аззаяа azzure.magistrant1@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Илтгэлийн товчлол ирүүлэхдээ амаар эсвэл ханын илтгэлийн аль хэлбэрээр хэлэлцүүлэх тухайгаа тодорхой мэдээлнэ үү.

Зохион байгуулах хороо амаар хэлэлцүүлэх илтгэлийг 2023 оны 11-р сарын 10-ны дотор сонгон шалгаруулж, та бүхэнд эргэн мэдэгдэх болно. Амаар хэлэлцүүлэх илтгэлийг 10-15 минутад багтаан илтгэхээр, Power Рoint-оор 20 слайдаас хэтрэхгүйгээр бэлтгэсэн байна.

Бусад холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ч.Оюунтуяагаас (утас: 99288688; oyuntuya.ch.ot@gmail.com) авна уу.

Бүртгэлийн хураамж:

Вирүс Судлалын Монголын Нийгэмлэгийн гишүүд 30 000 төгрөг

Оюутан гишүүд 20 000 төгрөг

Гишүүн бус 40 000 төгрөг

ХААН банкны төгрөгийн дансны дугаар: 5753354989 Хүлээн авагчийн нэр: Вирүс Судлалын Монголын Нийгэмлэг

 

НИЙТЭЛСЭН: 2023-10-13 19:27:41