ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 26 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 06 сарын 26-07 сарын 02 хүртэлх (26 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Говь-алтай (Баруун бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 149 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд эерэг илэрсэнгүй.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 29 сорьцонд хийхэд 2/29 (6.9%) сорьцонд АЗСВ, 4/29 (13.8%) сорьцонд Аденовирүс, 10/29 (34.5%) сорьцонд Риновирүс, 3/29 (10.3%) сорьцонд Метапневмовирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 151 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 7/151 (4.6%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-07-17 11:11:48