ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 25 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 06 сарын 19-25 хүртэлх (25 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Говь-алтай (Баруун бүс), Дорноговь, Хэнтий (Зүүн бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 152 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд эерэг илэрсэнгүй.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 16 сорьцонд хийхэд 2/16 (12.5%) сорьцонд АЗСВ, 1/16 (6.3%) сорьцонд Аденовирүс, 3/16 (18.8%) сорьцонд Риновирүс, 3/16 (18.8%) сорьцонд Метапневмовирүс, 3/16 (18.8%) сорьцонд Иж томуугийн вирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 162 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 7/162 (4.3%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-07-17 11:07:08