ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 24 ДЭХ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 06 сарын 12-18 хүртэлх (24 дэх долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Говь-алтай, Завхан (Баруун бүс), Хөвсгөл (Хойд бүс), Хэнтий (Зүүн бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 82 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 1/82 (1.2%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн тодорхойлоход 1/1 (100%) сорьцонд Томуу А вирүс тодорхойлогдлоо.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 29 сорьцонд хийхэд 2/29 (6.9%) сорьцонд АЗСВ, 5/29 (17.2%) сорьцонд Аденовирүс, 8/29 (27.6%) сорьцонд Риновирүс, 5/29 (17.2%) сорьцонд Метапневмовирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 133 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 54/133 (40.6%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-07-17 11:02:22