ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 23 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 06 сарын 05-11 хүртэлх (23 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Говь-алтай (Баруун бүс), Дорноговь (Өмнөд бүс), Хэнтий (Зүүн бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 167 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 2/167 (1.2%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 2/2 (100%) сорьцонд Томуу В(vic) вирүс тодорхойлогдлоо.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 44 сорьцонд хийхэд 1/44 (2.3%) сорьцонд АЗСВ, 3/44 (6.8%) сорьцонд Аденовирүс, 10/44 (22.7%) сорьцонд Риновирүс, 1/44 (2.3%) сорьцонд Метапневмовирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 200 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 26/200 (13%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-06-28 00:00:00