ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 22 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 05 сарын 29-06 сарын 04 хүртэлх (22 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Говь-алтай (Баруун бүс), Замын-Үүд сум (Өмнөд бүс), Хэнтий (Зүүн бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 158 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 2/158 (1.3%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 2/2 (100%) сорьцонд Томуу В(vic) вирүс тодорхойлогдлоо.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 26 сорьцонд хийхэд 1/26 (3.8%) сорьцонд АЗСВ, 2/26 (7.7%) сорьцонд Иж томуугийн вирүс, 1/26 (3.8%) сорьцонд Риновирүс, 1/26 (3.8%) сорьцонд Метапневмовирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 158 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 54/158 (34.2%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-06-27 00:00:00