Их Британи улсад бүртгэгдсэн шувууны томуугийн вируст хүний өвчлөлийн мэдээ
![]() Тус тохиолдлыг шувууны аж ахуйн ажилчдын дунд хийж байсан байнгын тандалтаар илрүүлсэн байна. Одоогоор тус шувууны аж ахуйд ажиллаж байсан 35 ажилчдаас вирус судлалын шинжилгээнд сорьц авч шинжилсэн ба вирус илрээгүй. Халдвар авсан тохиолдол нь тус аж ахуйд ажиллах хугацаандаа хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмссөн байсан гэсэн өгүүлэмжтэй хэдий ч зөв өмсөж, тайлсан тухай бүртгэл байхгүй байна. Эмнэлзүйн шинж тэмдэгийн хувьд халдвар авснаас нэг долоо хоногийн дараа хоолой өвдөх, булчингаар өвдөх, ядрах сульдах зэрэг шинж тэмдэг илэрсэн, одоогоор биеийн байдал тогтвортой, бүрэн эдгэрсэн байна. Ойрын хавьтал гэр бүлийн 3 гишүүнийг хавьтлын хяналтнд авсан ба одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ Их Британи улсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын газраас Шуурхай хариу арга хэмжээний багийг томилон холбогдох арга хэмжээг авсан байна. Халдвар бүртгэгдсэн шувууны аж ахуйгаас шувуудыг 10км-ийн зайнд тандалтын бүс, 3 км-ийн зайнд хамгаалалтын бүсийг тогтоож, шувуудыг устгалд оруулах, халдвартай байж болзошгүй бохирлогдсон эд зүйлсийг устгах, орчныг халдваргүйжүүлэх, ариутгах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Мөн Их Британи улсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын газраас тус шувууны аж ахуйд ажиллаж байгаа ажилчдыг вирус судлалын шинжилгээнд тогтмол хамруулж, хяналт хийж байна. ДЭМБ-аас хийсэн эрсдэлийн үнэлгээний дүн Одоогийн байгаа мэдээлэл дээр үндэслэн тус вирусийн хүн амын дунд өвчлөл үүсгэх эрсдэлийг бага, харин шувууны аж ахуйд ажиллаж байгаа ажилчдын дунд халдварт өртөх эрсдэлийг багаас дунд хэмээн үнэлсэн байна. Тархварзүй болон вирус судлалын тандалтын мэдээнд үндэслэн шувууны томуугийн A(H5) вирус хүн амын дунд тогтвортойгоор дамжин тархах эрсдэлгүй гэж үзэж байна. ДЭМБ-аас өгч буй зөвлөмж
Нэмэлт мэдээллийг дараах холбоосоор дэлгэрүүлж уншина уу.
|