ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 20 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 05 сарын 15-21 хүртэлх (20 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ, Хан-Уул дүүрэг (Төвийн бүс) болон Баян-Өлгий, Говь-алтай, Завхан, Ховд (Баруун бүс), Дархан-Уул, Хөвсгөл (Хойд бүс), Дундговь, Замын-Үүд сум (Өмнөд бүс), Хэнтий (Зүүн бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 318 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 1/318 (0.3%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 1/1 (100%) сорьцонд Томуу A вирүс тодорхойлогдлоо.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 67 сорьцонд хийхэд 5/23 (21.7%) сорьцонд АЗСВ, 3/23 (13%) сорьцонд Аденовирүс, 12/23 (52.2%) сорьцонд Риновирүс, 3/23 (13%) сорьцонд Метапневмовирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 405 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 111/405 (27.4%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-05-31 15:47:19