ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 19 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 05 сарын 08-14 хүртэлх (19 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Баян-Өлгий, Говь-алтай (Баруун бүс), Дорноговь (Өмнөд бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 290 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 101/290 (34.8%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход Томуугийн вирүс тодорхойлогдсонгүй.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 22 сорьцонд хийхэд 1/22 (4.5%) сорьцонд АЗСВ илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 290 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 100/290 (34:5%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-05-22 21:03:31