ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 17 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 04 сарын 24-30 хүртэлх (17 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Баян-Өлгий, Говь-алтай (Баруун бүс), Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл (Хойд бүс), Дорноговь (Өмнөд бүс), Дорнод, Хэнтий (Зүүн бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 350 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 35/350 (10%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 1/35 (2.9%) сорьцонд Томуу A вирүс, 2/35 (5.7%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирүс, 3/35 (8.6%) сорьцонд Томуу A(H3N2) вирүс, 1/35 (2.9%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс тодорхойлогдлоо.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 22 сорьцонд хийхэд 1/22 (4.5%) сорьцонд Бокавирүс, 1/22 (4.5%) сорьцонд АЗСВ, 1/22 (4.5%) сорьцонд Аденовирүс, 4/22 (18.2%) сорьцонд метапневмовирүс, 7/22 (31.8%) сорьцонд Риновирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 372 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 17/372 (4.6%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-05-22 20:49:53