ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 16 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 04 сарын 17-23 хүртэлх (16 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Баян-Өлгий, Говь-алтай, Ховд (Баруун бүс), Сэлэнгэ, Хөвсгөл (Хойд бүс), Дорноговь (Өмнөд бүс), Дорнод, Хэнтий (Зүүн бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 331 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 49/331 (14.8%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 3/49 (6.1%) сорьцонд Томуу A вирүс, 3/49 (6.1%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирүс, 6/49 (12.2%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс тодорхойлогдлоо.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 22 сорьцонд хийхэд 1/22 (4.5%) сорьцонд Энтеровирүс, 1/22 (4.5%) сорьцонд Иж томуугийн вирүс, 3/22 (13.6%) сорьцонд Аденовирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 335 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 36/335 (10.7%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-05-01 13:16:59