ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 14 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 04 сарын 03-09 хүртэлх (14 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Баян-Өлгий (Баруун бүс), Сэлэнгэ (Хойд бүс), Хэнтий (Зүүн бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 400 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 32/400 (8%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 5/32 (15.6%) сорьцонд Томуу A вирүс, 7/32 (21.9%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс тодорхойлогдлоо.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 22 сорьцонд хийхэд 7/22 (31.8%) сорьцонд АЗСВ, 1/22 (4.5%) сорьцонд метапневмовирүс, 3/22 (13,6%) сорьцонд Риновирүс, 1/22 (4,5%) сорьцонд иж томуугийн вирүс, 1/22 (4.5%) сорьцонд Аденовирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 318 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 8/318 (2.5%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-05-01 13:13:14