
2023 оны 03 сарын 27-04 сарын 02 хүртэлх (13 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Баян-Өлгий, Ховд (Баруун бүс), Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ (Хойд бүс), Өвөрхангай (Өмнөд бүс) Дорнод, Хэнтий (Зүүн бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 497 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 45/497 (9.1%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 6/45 (13.3%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирүс, 8/45 (17.8%) сорьцонд Томуу A(H3N2) вирүс, 3/45 (6.7%) сорьцонд Томуу A вирүс, 7/45 (15.6%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс тодорхойлогдлоо.
Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ 15 сорьцонд хийхэд 9/15 (60%) сорьцонд АЗСВ, 2/15 (13.3%) сорьцонд Аденовирүс илэрсэн.
SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 392 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 10/392 (2.6%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.
