ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 12 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 03 сарын 20-26 хүртэлх (12 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Баян-Өлгий, Ховд (Баруун бүс), Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ (Хойд бүс), Өвөрхангай (Өмнөд бүс) Сүхбаатар, Дорнод, Хэнтий (Зүүн бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 645 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 81/645 (12.6%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 2/81 (2.5%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирүс, 5/81 (6.2%) сорьцонд Томуу A(H3N2) вирүс, 38/81 (46.9%) сорьцонд Томуу A вирүс, 15/81 (18.5%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс тодорхойлогдлоо.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 14/81 (17.3%) сорьцонд АЗСВ, 1/81 (1.2%) сорьцонд Иж томуугийн вирүс, 1/81 (1.2%) сорьцонд Аденовирүс илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 446 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 5/446 (1.1%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-05-01 12:34:42