ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 8 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 02 сарын 20-26 хүртэлх (8 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Баян-Өлгий, Говь-Алтай (Баруун бүс), Говьсүмбэр (Зүүн бүс), Орхон,(Хойд бүс), Баянхонгор, Дундговь (Өмнөд бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 128 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 52/128 (40.6%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 4/52 (7.7%) сорьцонд Томуу A вирүс, 3/52 (5.8%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс тодорхойлогдлоо.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 45/52 (86.5%) сорьцонд АЗСВ илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 386 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр SARS-CoV-2 вирүс илэрсэнгүй.

НИЙТЭЛСЭН: 2023-03-09 09:19:36