ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 7 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 02 сарын 13-19 хүртэлх (7 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай (Баруун бүс), Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь, Замын-Үүд сум (Зүүн бүс), Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл (Хойд бүс), Өвөрхангай, Баянхонгор, Дундговь (Өмнөд бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 832 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 302/832 (36.3%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 13/302 (4.3%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирүс, 46/302 (15.2%) сорьцонд Томуу A(H3N2) вирүс, 59/302 (19.5%) сорьцонд Томуу A вирүс, 62/302 (20.5%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс тодорхойлогдлоо.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 123/302 (40.7%) сорьцонд АЗСВ илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 1142 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 2/1142 (0.3%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-03-01 09:40:57