ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 6 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 02 сарын 06-12 хүртэлх (6 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ (Төвийн бүс) болон Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай (Баруун бүс), Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь, Замын-Үүд сум (Зүүн бүс), Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл (Хойд бүс), Өвөрхангай, Баянхонгор, Дундговь (Өмнөд бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 622 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 170/622 (27.3%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 6/170 (3.5%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирүс, 17/170 (10%) сорьцонд Томуу A(H3N2) вирүс, 65/170 (38.2%) сорьцонд Томуу A вирүс, 60/170 (35.3%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс тодорхойлогдлоо.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 20/170 (11.8%) сорьцонд АЗСВ илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 530 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 3/530 (0.6%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-02-27 09:17:26