ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 5 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 01 сарын 30-02 сарын 05 хүртэлх (5 дахь долоо хоногт) хугацаанд ХӨСҮТ, (Төвийн бүс) болон Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай (Баруун бүс), Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд сум (Зүүн бүс), Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл (Хойд бүс), Өвөрхангай, Баянхонгор (Өмнөд бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 729 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 236/729 (32.4%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 37/236 (15.7%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирүс, 24/236 (10.2%) сорьцонд Томуу A(H3N2) вирүс, 49/236 (20.8%) сорьцонд Томуу A вирүс, 99/236 (41.9%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс тодорхойлогдлоо.

Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 27/227 (11.9%) сорьцонд АЗСВ илэрсэн.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 1091 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 8/1091 (0.7%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-02-24 09:34:49