
2023 оны 01 сарын 23-29 хүртэлх (4 дэх долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот, ХӨСҮТ, Чингэлтэй дүүрэг (Төвийн бүс) болон Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай (Баруун бүс), Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд сум (Зүүн бүс), Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл (Хойд бүс), Өвөрхангай, Баянхонгор (Өмнөд бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 721 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 313/721 (43.4%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 40/313 (12.8%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирүс, 30/313 (9.6%) сорьцонд Томуу A(H3N2) вирүс, 113/313 (36.1%) сорьцонд Томуу A вирүс, 82/313 (26.2%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс тодорхойлогдлоо.
Томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 46/374 (12.3%) сорьцонд АЗСВ, 2/288 (0.7%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тус тус илэрсэн.
SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 570 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 3/570 (0.5%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.
