ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 3 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 01 сарын 16-22 хүртэлх (3 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот, ХӨСҮТ (Төвийн бүс) болон Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Говьсүмбэр (Баруун бүс), Дорнод (Зүүн бүс), Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл (Хойд бүс), Дорноговь, Замын-Үүд сум (Өмнөд бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 436 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 173/436 (39.7%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 48/173 (27.7%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирүс, 20/173 (11.6%) сорьцонд Томуу A(H3N2) вирүс, 25/173 (14.5%) сорьцонд Томуу A вирүс, 57/173 (32.9%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс тодорхойлогдлоо.

436 сорьцноос  санамсаргүй түүврээр 31 сорьцонд  томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 17/31 (54.8%) сорьцонд АЗСВ, 4/31 (12.9%) сорьцонд Бокавирүс, 1/31 (3.2%) сорьцонд хүний метапневмовирүс, 1/31 (3.2%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тус тус илэрсэн бөгөөд 8/31(25.8%) сорьцонд вирүс илрээгүй.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 849 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 7/849 (0.8%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-01-27 16:38:53