ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 2023 ОНЫ 2 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
2023 оны 01 сарын 09-15 хүртэлх (2 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот, ХӨСҮТ (Төвийн бүс) болон Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор (Баруун бүс), Дорнод (Зүүн бүс), Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл (Хойд бүс), Өвөрхангай (Хангайн бүс), Дорноговь, Замын-Үүд сум (Өмнөд бүс) аймгуудын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс цугларсан 304 хүний хамар залгиурын арчдас сорьцонд томуугийн вирүс илрүүлэх бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 126/304 (41,4%) сорьц нь эерэг байв. Томуугийн вирүсийн дэд хэвшинжийг торорхойлоход 52/126 (41.3%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирүс, 8/126 (6.3%) сорьцонд Томуу A(H3N2) вирүс, 11/126 (8.7%) сорьцонд Томуу A вирүс, 55/126 (43.7%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс тодорхойлогдлоо.

304 сорьцноос  санамсаргүй түүврээр 31 сорьцонд  томуу төст өвчин үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээ хийхэд 15/31 (48.4%) сорьцонд АЗСВ, 1/31 (3.2%) сорьцонд Бокавирүс, 1/31 (3.2%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тус тус илэрсэн бөгөөд 14/31(45.2%) сорьцонд вирүс илрээгүй.  

SARS-CoV-2 вирүс илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээг 905 хүний хамар залгиурын арчдас сорьцонд хийв. Шинжилгээний дүнгээр 6/905 (0.7%) сорьцонд SARS-CoV-2 вирүс тодорхойлогдлоо.

НИЙТЭЛСЭН: 2023-01-27 16:32:08