ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 1 ДЭХ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Ховд аймаг, Дархан-Уул, Орхон аймаг, Сэлэнгэ аймаг, Завхан аймаг, Өвөрхангай аймаг, Архангай аймаг, Өмнөговь аймаг, баян-Өлгий аймаг, Дундговь аймаг лабораториудад 2023 оны 01 сарын 02-08 хүртэлх (1 дэх долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 226 сорьц, гадаадад зорчих болон дотоодын нийт 961 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 12(1.2%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 226(23.5%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 33(14.6%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирүс, 1(0.4%) сорьцонд Томуу A(H3N2) вирүс, 23(10.2%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс, 1(0.4%) сорьцонд Иж томуугийн вирүс, 3(1.3%) сорьцонд АЗСВ, 5(2,2%) сорьцонд Рино вирүс, 1(0.4%) сорьцонд Бока вирүс,  1(0.4%) сорьцонд SARS-CoV-2 илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2023-01-12 14:39:55