ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ 52 ДАХЬ ДОЛОО ХОНОГИЙН МЭДЭЭ
ХӨСҮТ, Ховд аймаг, Дархан-Уул, Орхон аймаг, Сэлэнгэ аймаг, Хэнтий аймаг, Өмнөговь аймаг, баян-Өлгий аймаг, Дорнод аймаг, Төв аймаг, Сүхбаатар аймаг, Дундговь аймаг, булган аймаг, Хатанбулаг сум, Замын-Үүд сум, Дорноговь аймаг лабораториудад 2022 оны 12 сарын 26-2023 оны 01 сарын 01 хүртэлх (52 дахь долоо хоногт) хугацаанд Улаанбаатар хот болон аймгуудын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн 266 сорьц, гадаадад зорчих болон дотоодын нийт 678 сорьцонд SARS-CoV-2 илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (Бх-ПГУ)-ын шинжилгээ хийв. Шинжилгээний дүнгээр 17(2.5%) сорьцонд SARS-CoV-2 илэрсэн.

Харуулдан тандалтын 266(39%) сорьцонд томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс бхУТ-ПГУ шинжилгээгээр 19(7.1%) сорьцонд Томуу A(H1N1)pdm09 вирүс, 16(6%) сорьцонд Томуу A вирүс, 23(8.6%) сорьцонд Томуу В(Victoria) вирүс, 2(0.8%) сорьцонд метапнемонивирүс, 7(2.6%) сорьцонд АЗСВ, 4(1.5%) сорьцонд SARS-CoV-2 илэрлээ.

НИЙТЭЛСЭН: 2023-01-04 08:58:17